| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00515/И |
| Дугаар | 103/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00477
| 2025 оны 05 сарын *******0 өдөр | Дугаар 10*******/ШШ2025/00477 | Улаанбаатар хот |
2025 05 *******0 10*******/ШШ2025/00477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: .. онд төрсөн, Багануур дүүргийн ******* ******* *******, ******* *******лол, ******* ******* ******* ******* тоотод оршин суух, нь Б.*******туяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 ******* сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
нь Б.*******туяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б. миний бие нь 2005 онд Б.*******туяатай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 07 ******* сарын *******-нд том охин , 2014 оны 0******* ******* сарын 25-нд хүү , 2015 оны 04 ******* сарын 07-нд охин Маргад-Эрдэнэ нар төрсөн. Бид 2008 оны 04 ******* сарын 18-нд гэрлэлтээ батлуулсан. Бид зан харьцааны тааламжгүй байдал, эхнэр архидан согтуурах болсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүүхдүүд маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор Багануур дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч оршин суух хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан. Миний хувьд Б.*******туяагаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагатай байна. Гэтэл түүний оршин суух хаяг нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү. Б.*******туяа нь 94216875 *******ын утастай, түүний ээжийг Янжмаа гэдэг хамгийн сүүлд Улаанбаатар хотод Хан-Уул дүүрэг нисэхэд амьдарч байгаа сураг гарсан. Б.*******туяаг манай Багануурын Цагдаагийнхан мэднэ. Хамт амьдарч байхдаа хэд хоногоор алга болоод 2-******* удаа цагдаад хандаж эрэн сурвалжлуулж байсан, байнга архидан согтуурдаг, янз бүрийн хүмүүстэй нийлдэг байсан гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч Б. нь хариуцагч *******туяад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч түүний оршин суух хаягийг мэдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
*******туяа нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч *******туяа нь ............. гэсэн регистрийн *******тай, ......75 *******ын гар утас хэрэглэдэг, ээж Янжмаа нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг нисэхэд амьдардаг зэрэг болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** ******* зүйлийн 1**************.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.*******-д зааснаар *******туяаг /..............*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
*******.Хариуцагч Б.*******туяа нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Б.д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ