Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00467

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00467

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, *******ын талбай 02, ******* тауэрын 0 давхарт байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо,******* 0 тоотод оршин суух ******* *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 628.824,86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Соёлэрдэнийн ******* нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 07 сарын 05-ны өдөр 2148787 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 440.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, Нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2148787 тоот ******* кредит гэрээний ,үүрэгт үндсэн зээлд 439.731 төгрөг, үндсэн хүүнд 163.332,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15.461,67 төгрөг, шимтгэлд 8.300 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 626.824,86 төгрөгийг хариуцагч Соёлэрдэнийн *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 626.824,86 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 628.824,86 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 628.824,86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.455 төгрөгөөс 9.727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 9.727 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.*******аас 9.727 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО