| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00503/И |
| Дугаар | 103/ШШ2025/00468 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00468
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2025/00468 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, ******* ******* байрлах ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух, ******* ******* зээлийн гэрээний үүрэгт 650.282,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-Ус ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 21 тоотод оршин суугч З.Манжилжав нь халуун *******, цэвэр ******* түгээсэн, бохир ******* татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 642.782,71 төгрөг, нотариатын хөлс 7500 төгрөг, нийт 650.282,71 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж манай байгууллагын хууль, ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул дээрх иргэнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух овогтой ******* миний бие цэвэр бохир *******ны төлбөр 650.282,71 төгрөгийг нэхэмжлэсний дагуу төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* 650.282,71 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, б*******дын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг т******* т******* удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-Ус *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 650.282,71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гаас 20.157 төгрөгийн тал хувь 10.078 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО