Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00469

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00469

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух ******* хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.Жавзанхоролийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Жавзанхорол нь ******* ******* гэрлэж, 2010.02.13-ны өдөр Г.*******, 2013.06.28-ны өдөр Г.******* нар төрсөн. Тэд гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан ба Н.Ганхөлөг нь хүүхдүүддээ хэрэгцээтэй үед нь эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлж байхаар тохиролцож, нэхэмжлэгч Г.Жавзанхорол нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалсан. Н.Ганхөлөг нь хэлсэн амласандаа хүрэхгүй, хүүхдүүддээ шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхгүй байгаа тул Г.Жавзанхорол нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл Н.Ганхөлөгийн оршин сууж байгаа хаягийг мэдэхгүй байна. Н.Ганхөлөг нь өмнө ******* дүүргийн 0 хороо 0  байрны 00 тоот хаягт оршин сууж байсан ба одоо тус хаягт амьдрахгүй байгаа. Өөрөөс нь оршин суух хаягийг нь асуухаар хэлж өгөхгүй байна. Сураг сонсоход хотод амьдардаг гэнэ. Түүний ээж *******, аав нар нь ******* дүүргийн 1-р хороо 14-р байрны 2-р орцонд амьдардаг бөгөөд мөн л Н.Ганхөлөгийн хаягийг хэлж өгөхгүй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар шүүхэд хандах зорилгоор Н.Ганхөлөгийн оршин суух хаягийг мэдэх шаардлагатай байгаа тул овогт ******* Ганхөлөг рд:х......-ийг эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай сургуулийн тодорхойлолт, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 103/ШШ2019/00317 дугаартай шийдвэр, ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Жавзанхорол нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Ганхөлөг нь ******* дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоот хаягт оршин суух бүртгэлгүй болох нь ******* дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан тул хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул ******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ******* Ганхөлөг /РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО