| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00473/И |
| Дугаар | 103/ШШ2025/00470 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00470
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2025/00470 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын******* багт оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, ******* 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух ******* ******* холбогдох
13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Э.Мөнх-Эрдэнэ,
Хариуцагч: Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүргийн иргэн Э.******* Э.Мөнх-Эрдэнэ миний бие 2024 оны 08 сарын 30-нд 1 сарын хугацаатай .. маркийн машин хөдөө унах зорилгоор бэлдэж янзлуулахаар 10.000.000 төгрөг өгсөн. 2024 оны 08 сарын 30- 2025 оны 04 сарын 30 хүртэл 8 сарын хугацаанд машин аваагүй, мөнгөө мөн аваагүй. Эхний 2 сар бэлэн болоогүй учир мөнгөө буцааж авахаар тохирсон. Сүүлийн 6 сарын хугацаанд утсаар болон уулзаж ярилцахад мөнгөө өгөхгүй байгаа. Мөнгөө төлөхөөс зайлсхийж байгаа учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч 2025 оны 05 сарын 26-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: Э.Мөнх-Эрдэнэ миний бие Э.*******оос 13.000.000 төгрөг нэхэмжилсэн ба 3.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь 10.000.000 төгрөгийг 2025 оны 09 сарын 01-ний дотор бүрэн барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Э.******* холбогдох 13.000.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 13.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10.000.000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 09 сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос 174.950 төгрөгийг гаргуулж, Э.Мөнх-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО