| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00510/И |
| Дугаар | 103/ШШ2025/00474 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2025/00474
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2025/00474 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* худалдааны баруун жигүүрт байрлах ******* *******-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 0 дүгээр хороо, ******* ******* 00 тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.759.567,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******-ийн ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г. нь 2024 оны 11 сарын 04-ний өдөр ******* банктай ЗГ-R000553849-2024/11/04 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21% хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан.
Зээлдэгч Г. нь ЗГ-R000553849-2024/11/04 тоот дижитал цалингийн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 91 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 05-р сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,759,567.26 төгрөг, мөн 171,103 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгуулж өгнө үү.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой нь ******* урьдчилгаа 80.000.000 төгрөгийн зээл авсан. Сар бүр 3 банкинд зээл төлж явдаг. ******* банкны нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд, хүлээн зөвшөөрч байна. Харин уг нэхэмжилж буй 9.759.567 төгрөгийг 4 хувааж төлөхөө хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие овогтой нь хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжилсэн 9.759.567 төгрөгийг 4 хувааж сар бүрийн 30-ны өдөр төлөх эвлэрлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк *******-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.759.567,26 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Г. нь нэхэмжилсэн үнийн дүнг 4 хуваан, 2025 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.103 төгрөгөөс 85.551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 85.551 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.оос 85.551 төгрөгийг тус тус гаргуулж, ******* *******-ийн ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО