Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/07014

 

 

 

 

 

 

2025 05 28

197/ШШ2025/07014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Н***** дүүрэг, ** дугаар хороо, Ж******* гудамж, өөрийн байранд байрлах, регистр *****, Н****************************,

Хариуцагч:Б********* дүүрэг ** дугаар хороо, ** дугаар хороолол, 1** тоотод оршин суух, регистр ******, Б***************,

214 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д***********, хариуцагч Б.Д******, өмгөөлөгч Н.А******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н************** нь хариуцагч Б.Доржоос эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 214 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй, тухайн ослын улмаас хохирогчид учирсан хохирлын дүнгийн талаар маргаж байна.

Нэхэмжлэгч Н*********, Б******* дүүргийн П*********** нэхэмжлэлдээ: Н***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Д******** холбогдох хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэж 2022/*********** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжээр торогох ял оногдуулсан, хохирогч Ш.Ц********** 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Гэмтэл согог судлалын төвөөс авсан 214 000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тул 214 000 төгрөгийг Б.До********* гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.Д***** тайлбартаа:Эрүүгийн хэргийг шалгах явцад хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа:Тухайн үед хохирогч Ш.Ц* бари*****мтаар 1 317 000 төгрөг нэхэмжилсэн, хохирогч нь өөр нэмэлт зардал гарч ирж болзошгүй гэж шаардсан учир Б.Д*** 1 800 000 төгрөг өгсөн гэв.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2022* дугаар *******тогтоолоор Б.Д***** авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заасан байна.

Хохирогч Ш.Ц***** нь 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Гэмтэл согог судлалын төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх боловч уг эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр гэх 214 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хэзээ, тухайн байгууллагад төлсөн болохыг нотолсон баримтгүй байхад зөвхөн хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж үйлчилгээ авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Д********* 214 000 төгрөг гаргуулах тухай Н*****, Ба******* дүүргийн П*н нэхэмжлэл*******ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т баримтлан хариуцагч Б.До*** 214 000 /хоёр зуун арван дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай Н****** Б****** дүүргийн П********* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН