| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0161/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0353 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0353
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Е******* /РД:ТК58101216/,
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч А.С*******, Ж.Г******* нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолт олголтод хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт” нэртэй Улсын ахлах байцаагчийн 32/******* тоот дугаартай актыг хуульд нийсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Е*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З*******, хариуцагч *******, А.С*******, Ж.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолт олголтод хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт” нэртэй Улсын ахлах байцаагчийн 32/******* тоот дугаартай актыг Ш.Е*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч А.С*******, Ж.Г******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* дугаартай “Илүү олгосон тэтгэврийн төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” улсын байцаагчийн акт гарган нэр бүхий 6 тэтгэвэр авагч нарт илүү тооцож олгосон нийт 37,486,200 төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг улсын байцаагчийн актын 1 дүгээр хавсралтын жагсаалтын 2 дугаарт нэхэмжлэгч Ш.Е*******ийг 121 сарын тэтгэвэр илүү авсан буюу 26,344,470 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.2. Уг захиргааны актыг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ш.Е******* Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд салбарын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргажээ.
Тус гомдолдоо “Гомдол гаргагч Ш.Е******* би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т зааснаар...Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* тоот Улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.3. Харин тус гомдлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн байна.
2.4. Нийгмийн даатгалын ерөнхий газраас тус гомдлыг шилжүүлсний дагуу хянан дараах хариу хүргүүлсэн байна. Тус хариундаа “ Таны өргөдлийн дагуу 888******* дугаартай өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг дэх......Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* дугаартай актыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна” гэх хариу өгчээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.1 Нэхэмжлэгч Ш.Е******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Нэхэмжлэгч Ш.Е******* би Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09-р сарын 17-ны өдрийн "Төлбөр ноогдуулах тухай" 32/******* тоот дугаартай актын өөрт холбогдох хэсгийг "эс зөвшөөрч" хуулийн хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6 дахь хэсэгт заасан үндэслэл журмаар Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч уг гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дотоод аудит, мониторингийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/2738 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр томилогдсон Ажлын хэсэг гомдлыг хүчингүй болгож, Улсын ахлах байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* тоот улсын ахлах байцаагчийн актыг хэвээр үлдээсэн хариуг гомдол гаргагч Ш.Е******* би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хуулийн хугацаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан харьяаллын дагуу шүүхэд гаргаж байна.
Нэг: Нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл.
1.1. Гомдол гаргагч Ш.Е******* би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасан "Иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй" гэж заасан иргэний үндсэн эрх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.18 дахь хэсэгт заасан "Улсын байцаагч хяналт шалгалт явуулахдаа хуульд заасан журам зөрчих, ёс зүйн алдаа гаргасан бол шалгуулагч этгээд эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй" гэж заасныг, 10 дугаар зүйлийн 10.12.6 дахь хэсэгт заасан "Салбарын улсын ерөнхий байцаагч улсын байцаагчийн үйл ажиллагаа, болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрхтэй” гэж заасныг тус тус үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ц.Н*******, Улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч А.С*******, Ж.Г******* нарын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* тоот дугаартай Улсын ахлах байцаагчийн актыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1.2. Улсын ахлах байцаагч болон улсын байцаагч нар нь Ш.Е******* миний "Тэтгэврийн тогтоолт, олголтод шалгалт хийж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* тоот дугаартай акт гаргаж, одоогийн авч байгаа 984,255 төгрөгийн тэтгэврийг багасган 650,000 төгрөг болгон өөрчлөн тогтоож, тэтгэвэр тогтоон олгосон 10 жил буюу 121 сарын
хугацаанд илүү авсан тэтгэврийн дүн 26,344,470 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан байгааг 2024 оны 11 дүгээр сарын тэтгэвэр олгогдоогүй, зогссон болохыг Баян-Өлгий аймгийн Нийгэм Даатгалын Газраас олж мэдээд гомдол гаргаж байна. Надад шалгалтын явц, шалгалтын удирдамж, үр дүнг танилцуулаагүй тул огт мэдээлэлгүй байгаа.
1.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулах, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгнө" гэх заалтыг, 5.9 дэх хэсэгт заасан "Хяналт шалгалтын явцад Улсын байцаагч шалгалтын тэмдэглэл үйлдэж, нэг хувийг шалгуулагч этгээдэд өгнө" гэснийг, 5.10 дахь хэсэгт заасан "Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлд танилцах, гарын үсэг зурж баталгаажуулах, эсвэл гарын үсэг зурахаас татгалзах эрхтэй" байхаар заасан.
Гэвч шалгуулагч Ш.Е******* надад шалгалтын талаар танилцуулаагүй, миний нотлох эрхийг хангаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан оролцох эрхээр хангаагүй, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар "Сонсох ажиллагаа хийгээгүй" байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* тоот дугаартай Улсын ахлах байцаагчийн акт нь Захиргааны илт хууль бус акт байх бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэж заасан тул хууль бус эрхийн акт гэж үзээд гомдол гаргаж байна.
1.4 Нийгэм Даатгалын Ерөнхий Газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* дугаартай Улсын ахлах байцаагчийн актад "Дархан-Уул аймгийн Төрийн архивын тасгаас тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалингийн тодорхойлолт гаргаагүй гэж дүгнэжээ.
Гэтэл Ш.Е******* миний 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэвэр тогтоосон Хувийн хэрэгт Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Архивын тасгийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 161 дугаартай лавлагаа бичгээр олгосон 1984-1988 оны хооронд Дархан Сангийн аж ахуйд тракторчин, комбайны операторчинаар ажилласан хугацааны цалингийн тодорхойлолт эх хувиар байгааг шалгалтын комисс судалж үзээгүй.
1.5. Архивын тухай хууль /1998 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д "Архивын баримтыг ашиглуулах" гэж, 25 дугаар зүйлийн 25.2.1-д "Архивын баримтаас лавлагаа, хуулбар авах" гэж заасан тул Төрийн архивын байгууллага хадгалагдаж буй архивын баримтаас лавлагаа өгөх үүрэгтэй.
Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар баталсан Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 8 дугаар бүлгийн 8.1-д "Архивын баримтын ашиглалт нь хуулийн этгээд, хувь хүний сонирхлыг хангах үүднээс баримт мэдээллээр үйлчлэх үйл ажиллагаа болно" гэж, 8.8-д "Архиваас ашиглуулах баримт нь баримтын эх хувь, түүнтэй адилтгах баримт байна" гэж, 8.17.4-д "Иргэний улсад ажилласан жилийг тодорхойлсон лавлагааг иргэнийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, цалингийн болон бусад баримтыг үндэслэн олгох бөгөөд цалингийн хүснэгтэд нөхөж бичихийг хориглоно" гэж, 8.17.9-д "Лавлагааг хэвлэмэл хуудас дээр үйлдэж, лавлагааг гаргасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулна" гэж тус тус хуульчлан заасан.
Дархан-Уул аймгийн Архивын тасаг нь Ш.Е******* миний цалин хөлсний
тодорхойлолтыг дээрх журмын дагуу олгож, архивын ажилтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан учир тухайн лавлагаа хууль ёсны бөгөөд үндэслэлтэй баримт бичиг. Хэрэв Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 161 дугаартай лавлагааг хуурамчаар үйлдсэн гэж үзвэл 1998 оны Архивын тухай хуулийн 27 дугаар зүйл, 2020 оны Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар архивын лавлагаа гаргасан эрх бүхий архивын ажилтан хуулийн хариуцлага хүлээж, үр дагаврыг хариуцна.
1.6. Ш.Е******* миний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо 1984-1988 онуудын цалингийн дунджид үндэслэж тогтоосон бөгөөд 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан "... 1991 оноос өмнөх үед тухайн үеийн хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тооцох", эсвэл 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тодорхойлох хувилбарыг хуульд тусгайлан заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/136 дугаартай "Ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ тогтоосон тушаалын хавсралтад дурдсан Машин механизм, операторчийн 1990 оноос өмнөх цалингийн жишиг хэмжээг үндэслэн тогтоох боломжтой байсан.
1.7. Ш.Е******* миний бие улсад 28 жил 10 сарын хугацаанд хүнд нөхцөлд ажилласан үйл баримт тогтоогдож байх тул 1994 оны Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан “Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хүнд нөхцөлд ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй" гэх үндэслэлээр бүрэн тэтгэвэр авах эрхтэй бөгөөд 20 жилээс дээшгүй 8 жил 10 сарын хугацаанд дүйцүүлэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар жилийн 1.5 хувийн нэмэгдэл авах тул тухайн үеийн тэтгэврийн доод хэмжээ нь надад анх тогтоогдсон 416,635 төгрөгөөс багагүй байхаар тооцоо гарч байна. Иймд 2014 онд тогтоогдож, 2024 он хүртэл авч байсан Ш.Е******* миний тэтгэврийн зөрүү гэж сард 334,255 төгрөг нийт 121 сард ногдох зөрүү 26,344,370 төгрөгийн төлбөрийн акт үндэсгүй гэж гомдол гаргаж байна.
1.8. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* тоот Улсын ахлах байцаагчийн актаар сард 984,255 төгрөг тэтгэвэр авч байсан, авах ёстой тэтгэврийн хэмжээ 650,000 төгрөг байсан, сар бvр 334,255 төгрөгийн тэтгэвэр илүү авсан, нийт 121 сард 26,344,470 төгрөг төлбөр гэж акт бичжээ. Энэ бол тухайн акт үндэслэлгүй, тооцооны алдаатай, бодит байдалд нийцэхгүй тул хүчингүй болгуулах зорилгоор гомдол гаргаж байна.
Тухайлбал Ш.Е******* надад анх 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 416,635 төгрөгийн тэтгэвэр тогтоогдож, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сар дуустал сар бүр 416,635 төгрөгийн, 2015 оны 04 сараас 2016 оны 05 дугаар сар дуустал сар бүр 438,635 төгрөгийн тэтгэвэр, 2016 оны 06 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар дуустал 459,635 төгрөгийн тэтгэвэр, 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар дуустал 486,635 төгрөг, 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар дуустал 510,635 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар дуустал 535,635 төгрөг, 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар дуустал 615,980 төгрөг, 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар дуустал 884,225 төгрөгийн тэтгэврийг сар бүр авч байсан үйл баримт тэтгэврийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Харин 2024 оны 05 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар дуустал буюу ердөө 06 сарын хугацаанд сар бүр 984,255 төгрөг авч байсан 121 сарын хугацаанд сар бүр 984,255 төгрөг авч байснаар тооцож төлбөр ногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд төлбөрийн актын төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
1.9.Нийгмийн даатгалын 2010 оны 163 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх хянах журмын "гурав" дахь бүлгийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.11 дэх хэсэгт 1995 оноос өмнө ажилласан хугацаанд тэтгэвэр тогтоолгоход архивын лавлагааг хавсаргана гэж, уг журмын 4 дүгээр бүлэгт зааснаар хяналт тавьж, материалын бүрдүүлбэр хангуулах, үнэн мөнийг хянах, баталгаажуулах үүргийг Нийгмийн даатгалын эрх бүхий албан тушаалтан хариуцахаар болсон.Мөн Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Нийгмийн Даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэврийг буруутай албан тушаалтан хариуцна" гэжээ.
Тэтгэвэр тогтоох, олгох асуудалд Ш.Е******* би ямар ч гэм буруугүй бөгөөд тэтгэвэр тогтооход цалингийн тодорхойлолт гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн эрх бүхий албан тушаалтан, тэтгэврийн баримт бичгийг хүлээн авч хянасан, тэтгэвэр тогтоосон, олгох шийдвэр гаргасан нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан байна. Ш.Е******* надад буруу үйлдэл хийсэн зүйл байхгүй тул төлбөр хариуцах хууль зүйн үндэс байхгүй.
Иймд нэхэмжлэл гаргаж 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан НДЕГ-ын 2024 оны 09-р сарын 17-ны өдрийн Улсын ахлах байцаагчийн 32/******* дугаартай актын иргэн Ш.Е*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.1.2.Нэхэмжлэгч Ш.Е******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“1977-1990 он хүртэл 13 жил Дархан төмөрт ажилласан. Газар тариалангийн ажил учраас цаг наргүй ажилласан. Гарахдаа Дархан-Уул аймгийн архиваас 2014 онд авсан тодорхойлолтоор тэтгэвэр тогтоолгосон. 10 гаруй жилийн дараа 60 сараас 20 гаруй сарын цалинтай акт тогтоочихсон байгаа. Түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүний үндэслэл нь 2024 оны 09 дүгээр сарын цалингийн тодорхойлолт, мөн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмж давхардсан тоогоор 11 сарын цалингийн тодорхойлолт нэмж гарч ирсэн. Тэгэхээр миний бүх ажилласан тооцооны цалин хөлс Дархан-Уул аймгийн архивын тасагт байгаа гэж ойлгож байна. Жишээ нь энэ 2 архивд ирсэн цалингийн тодорхойлолтоор 33 сарын цалин ирсэн. Сарын дундаж нь 1068 байна. Би тухайн үед 60 сарын цалингийн тодорхойлолтоор дундаж нь 715,000 төгрөг авсан. Би ганцхан бригад биш, мал аж ахуй, уурын зуух гэх мэт газар дайчилгаанд ажиллаж байсан учраас миний сарын цалин зарим газраас давхар гарах ёстой. Тэгэхээр миний цалинг бүгдийг нь сайн харахгүй байна гэж бодож байна. 70 насандаа би хэн нэгэн буруутай хүнээс болж хохирч байна. Үүнийг хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.2.1. Хариуцагч *******, А.С*******, Ж.Г******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:
“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж гаргасан Ш.Е*******ийн Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* дугаартай актаас өөрт хамаарах 26,344,470 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах тухай гомдлын дагуу Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч тогтоосон акт, албан шаардлагыг өөрчлөх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаар 888******* дугаартай өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг дэх баримт бичгийг дахин хянаж үзээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* дугаартай актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэлт гаргасан байдаг.
Ш.Е*******ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ц.Н*******т холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан улсын ахлах байцаагч Ц.Н******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/263 дугаар Ц.Н*******ийг төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаалаар 2024 оны 122 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон төрийн албнаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ" гэж зааснаар нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч Ц.Н*******ийг Төрийн албанаас чөлөөлсөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/263 дугаартай тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* дугаартай "Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай" акт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/100 дугаартай “Гомдол шилжүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж гаргасан гомдол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/2738 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг хуульд заасан нотлох баримтын шаардлага ханган хүргүүлэв” гэжээ.
3.2.1. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хавтаст хэргийн материалд 2 төрлийн лавлагаа авагдсан байгаа. Эхнийх нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 161 тоот лавлагаа хавтаст хэргийн материалын 17 дугаар хуудаст байгаа. Энэ материалд нэхэмжлэгч миний 31 сарын архивын лавлагаа гарсан гэж ярьж байна. 31 сарын лавлагаа 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дахин авсан лавлагаагаар цалингийн тодорхойлолт гарсан. Гарахдаа зөрүүтэй гарсан. 29, 30 дугаар хуудаст байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 1984 онд 5 сар, 1985 онд 5 сар, 1986 онд 8 сар, 1987 онд 7 сар, 1988 онд 6 сар гээд эдгээр саруудыг өөрөө анх тэтгэвэр тогтоолгож өгсөн цалинтайгаа тааруулахад зөвхөн 1985 оны 03 дугаар сарын цалин, 1985 оны 06 дугаар сарын цалингууд л таарсан. Бусад саруудын цалин бүгд зөрсөн. Бид нар яагаад Дархан-Уул аймгийн архивын газраас олгосон архивын лавлагааны үндэслэлийг шалгах ёстой болсон гэхээр 2020 оноос хойш Дархан-Уул аймгийн архиваас хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тэтгэмж тогтоох асуудал улсын хэмжээнд гарсан. Үүнтэй холбогдуулаад бид төлөвлөгөөт хяналт шалгалтаар Дархан-Уул аймгаас гаргаж байгаа бүх архивын лавлагаа мэдээллүүдийн үндэслэлийг нь нэгдсэн удирдамжийн дагуу шалгаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд одоо байгаа 31 сар нь өөрийнх нь анх бүрдүүлж өгсөн цалинтай огт таарахгүй байгаа. Таарч байгаа нь 3 сарын цалин байгаа. 1985 онд 2, 1986 онд 1 сар бусад нь бүгд урд талд нь 1-ийн тоо нэмсэн байдлаар хуурамч архивын лавлагаа бүрдүүлж өгсөн учраас бид нар хууль хяналтын байгууллагад хандаж энэ асуудлыг шалгаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Ш.Е*******ийн хувьд албан ёсны цалингийн хүснэгтийг архиваас гаргаж өгсөн. Дархан-Уул аймгаас нотлох баримтаар авсан байгаа. Энэ нь хавтаст хэргийн 98-141 дүгээр хуудаст байна. Нэхэмжлэгчийн хувьд нийт цалингуудаар нь тэтгэвэр тэтгэмжийн тогтоолын үндэслэлээр дундаж цалингаар ямар ч тэтгэвэр тогтоох боломжгүй байгаа. Байгаа сарыг нь мэдээллийн баазад оруулаад тогтоож байгаа ч гэсэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш гарах ямар ч боломжгүй. Тэгэхээр хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоосон асуудал байна уу, үнэхээр архивын сан хөмрөгөөс н.Оюунбилэг гэдэг хүний гаргаж өгсөн лавлагааны үндэслэлийг шалгуулахаар цагдаагийн газар өгсөн. Архивын сан өөрсдийнхөө гаргаж өгсөн лавлагааг 2 хувь үйлддэг. Нэгийг нь иргэнд өгч, нэгийг нь архивынхаа санд хадгаламжийн нэгж болгоод хадгалдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн архивын тасгаас 2014 оны ийм лавлагаа манайх гаргаж өгсөн мэдээлэл байхгүй гэсэн. Тийм учраас улсын байцаагчийн актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн маргаан бүхий улсын байцаагч нарын актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг 2019-2023 онд шинээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан нийт 2,932 иргэний тэтгэвэр тогтоолгосон баримтын үндэслэлийг, мөн давхардсан тоогоор нийт 77,343 тэтгэвэр авагчийн тэтгэвэр олголтыг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтыг шалгаж хяналт, шалгалтыг явуулсан байна.
2.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” 32/******* дугаартай актын 1-р хавсралтын 2-т Ш.Е******* гээд Дархан-Уул аймгийн Төрийн архивын тасгаас тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалингийн тодорхойлолт гараагүй гэж үзэж, 26,344,470 /хорин зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3.Маргаан бүхий актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.5, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, НДҮЗ-ийн 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан ДНДШТХТ журмын 2 дахь заалтуудыг тус тус зөрчиж нэр бүхий 32 иргэнд тэтгэврийг илүү, дутуу тогтоож олгосон зөрчил үйлдсэн гэж үзэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.10.4 “илүү олгосон тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тэтгэвэр авагч, даатгуулагч, ажил олгогч, хүний банкан дахь данснаас үл маргах журмаар гаргуулах”, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 “Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү тогтоолгон авсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү авсан этгээдээр холбогдох санд нөхөн төлүүлнэ” гэж заасныг үндэслэн нэр бүхий 6 хүнд илүү олгосон нийт 37,486,200 /гучин долоон сая дөрвөн зуун наян зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4.Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/2364 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Төрийн архивын тасгаас архивын лавлагаа, цалингийн карт шаардахад Дархан-Уул аймгийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/2364 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн 1979,1981, 1982, 1984, 1985, 1988, 1989 онуудын ажилд томилсон, чөлөөлсөн тушаал болон 1984-1988 онуудын цалингийн тодорхойлолт ирснээс харахад,
4.1.1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дархан сангийн аж ахуйн даргын 335 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтаар 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд амрах хүмүүсийн 16 дугаарт Ш.Е******* үтрэм эрхлэгчээр,
1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын “Ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай” 151 дүгээр тушаалын 2 дах заалтаар нэхэмжлэгчийг 06 дугаар сарын 10-ны өдрөөс үтрэмийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс 3 дугаар бригадад тракторчноор,
1982 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын “Итгэмжлэх батлах тухай” 22 дугаартай ажилтан албан хаагч нарын цалин, шагналын мөнгийг тооцооны кассаар олгох тушаалын хавсралтын 12 дугаарт Банк үтрэм Ш.Е******* /Ремек алдаатай бичигдсэн/,
1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 58 дугаар тушаалын 1 дух заалтаар Ш.Е*******ийг 1983 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Банк үтрэмийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж 2 дугаар бригадад тракторчноор,
1985 оны 12 дугаар сарын Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын “Ээлжийн амралт олгох тухай” 298 дугаартай тушаалын хавсралтаар 12 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралт эдлүүлэх,
1986 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 06 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтаар Ш.Е*******/Ремек гэж алдаатай бичигдсэн/-ийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Уурын зууханд машнистаар,
1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын “Ээлжийн амралт олгох тухай” 140 дугаартай тушаалын хавсралын 84 дүгээрт 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт эдлүүлэх,
1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 323 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын 7 дугаарт Ш.Е******* 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт эдлүүлэх,
1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 80 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Ш.Е*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал гарч байсан нь тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримттай хариуцагч маргадаггүй. Харин хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж маргадаг.
5. Хуурамч гэх Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 161 дүгээр тодорхойлолт болон шүүхээс шаардсан албан бичгийн дагуу ирсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 705 дугаар цалингийн тодорхойлолтуудыг харьцуулахад,
| Д/д
| 161 албан бичигт | 705 албан бичигт | 161 албан бичигт | 705 албан бичигт | 161 албан бичигт | 705 албан бичигт | 161 албан бичигт | 705 албан бичигт | 161 албан бичигт | 705 албан бичигт |
| Он
| 1984 | 1984 | 1985 | 1985 | 1986 | 1986 | 1987 | 1987 | 1988 | 1988 |
| 1-р сар | 668 | 188 | 1205 | 205 | 606 | - | 701 | 507 | 669 | - |
| 2-р сар | 783 | 269 | 1379 | 379 | 552 | - | 703 | - | 847 | 436+ 395 |
| 3-р сар | 656 | - | 846 | 846 | 1291 | 291 | 885 | 262+109+ 363 | 1050 | - |
| 4-р сар | 700 | 115 | 1222 | 222+176 | 1343 | 269 | 906 | - | 1092 | 586+ 5025 |
| 5-р сар | 770 | - | 1483 | - | 1248 | 269 | 991 | 490+695+ 459+487 | 758 | - |
| 6-р сар | 1483 | - | 1176 | 1176 | 1110 | 1111+537 | 1407 | - | 938 | 446 |
| 7-р сар | 909 | 130 | 546 | 546 | 537 | 235 | 987 | 289+690 | 903 | - |
| 8-р сар | 1493 | 721 | 962 |
| 1390 | 390 | 1034 | 702+1418 | 722 | 1146 |
| 9-р сар | 864 | - | 761 |
| 864 | 951 | 998 | - | 802 | 437+ 35 |
| 10-р сар | 761 | - | 600 |
| 1300 | 300 | 887 | - | 2792 | 870+9 |
| 11-р сар | 600 | 1120 | 1483 |
| 752 | 1572+752 | 800 | 663+442 | 1165 | 107+828+ 15316 |
| 12-р сар | 1509 | 263 | 1509 |
| 2161 | 829+542 | 884 | 699 | 1609 | 241+6 |
зөрүүтэй үйл баримт тогтоогдож байна.
6.Хариуцагч нар Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 161 тоот албан бичгийг хуурамч гэж маргаж 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолтыг хянан нэхэмжлэгчийг 121 сарын тэтгэвэр илүү авсан гэж 26,344,470 /хорин зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон байна..
7.Гэтэл хавтаст хэрэгт авагдсан цалингийн карт болон Дархан-Уул аймгийн архивын тодорхойлолтоос харахад нэхэмжлэгчийн зарим сарын цалин зөрүүтэй, зарим сар нь нэмэгдэхээр нөхцөл байдал тогтоогдож байна.
8.Маргаан бүхий захиргааны акт нь тэтгэврийн хувь хэмжээг болон илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан төлүүлэх агуулгатай гарсан.
9.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно” гэж заасны дагуу улсын байцаагч нарын илүү төлсөн тэтгэврийг буцаан төлүүлэх акт нь тооцооллын хувьд зөрүүгүй байх учиртай.
Өөрөөр хэлбэл дээрх анхан шатны баримтуудад тулгуурлан нэхэмжлэгчийн авах ёстой тэтгэвэр, илүү авсан гэх тэтгэврийг нарийвчлан тооцож, зөрүүг гаргуулах ёстой бөгөөд зөвхөн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолтыг үндэслэсэн нь учир дутагдалтай байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 32/******* дугаартай актаар 26,344,470/хорин зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг Ш.Е*******ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд үндэслэлгүй байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3/гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасныг баримтлан Ш.Е*******ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч *******, улсын байцаагч *******, А.С******* нарт холбогдох хэргийг маргаан бүхий захиргааны акт болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолт олголтод хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт” нэртэй Улсын ахлах байцаагчийн 32/******* тоот дугаартай актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолт олголтод хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт” нэртэй Улсын ахлах байцаагчийн 32/******* тоот дугаартай актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ