Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/06560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух, регистр  , Ц О

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг өөрийн байранд байрлах, Н ш ш г г,

Арилжааны банкууд дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн байгаа 16 767 500 төгрөгийн хоригийг цуцалж өгөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Н  холбогдуулан Арилжааны банкин дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн 16 767 500 төгрөгийн хоригийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 05916 дугаар захирамжаар Х  ХХК-иас 2 852 648 052 төгрөг гаргуулж Ү  ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэргүйгээр надад холбогдуулан хууль бус ажиллагаанууд явуулж байна.Шүүхийн гүйцэтгэх хуудаст төлбөр төлөгч Х ХХК гэснийг Ц.О болгон өөрчлөх эрх хэмжээ шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгоогүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хууль бус үйлдэл юм.

Хууль бус ажиллагаатай нь холбогдуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандахад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-т зааснаар хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах нь хуульд нийцэж байна гэх хариу өгсөн.

Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 12, 14 дэх хэсгээс үзэхэд компанийн хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан бүх хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцоглон түүгээрээ компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлөх тухай ойлгогдохоос биш тухайн хувьцаа эзэмшигчийн компаний тайлан тэнцэлд тусгагдаагүй, хувийн өмчид хамаарах хөрөнгөөс гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрхийг зөрчиж, компанид хувьцаа эзэмшигч байсных нь төлөө яллах ойлголт биш юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансны хасалтаар битүүмжлэгдсэн 16 767 000 төгрөг нь Ц.О н өндөр насны тэтгэврийн мөнгө бөгөөд энэ нь компаний эд хөрөнгөтэй холбоотой зааглагдаагүй хөрөнгө биш тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т заасантай нийцэхгүй байна. Х ХХК-ийн хөрөнгийн бүртгэл тайланд Ц.Он эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бүртгэлгүй.Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.8-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, эс үйлдэхүйгээр хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгөд халдаж байгааг дээд шатны байгууллага нь хуульд нийцсэн ажиллагаа гэж үзэж байгаа тул Ц.Он Арилжааны банкууд дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн байгаа 16 767 500 төгрөгийн хоригийг цуцалж өгнө гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2018/05916 дугаар захирамжаар Х ХХК-иас 2 852 678 052,46 төгрөг гаргуулж Үд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19270840 тоот тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдэрийг биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, Х ХХК нь бэлэнээр нэг тэрбум төгрөг төлж, 30 ширхэг авто зогсоолыг 270 000 000 төгрөгт тооцон төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шилжүүлж, төлбөр авагчаас барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо тоотод байрлах, 1330,56 м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээр чөлөөлсөн.Цаашид шийдвэрийн дагуу төлөх 1,5 тэрбум гаруй төгрөгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгийн талаар лавлагаа авахад бүртгэлтэй эд хөрөнгө тогтоогдоогүй тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа авахад Х ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Ц О байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-т зааснаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тогтоохоор 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийн хугацаанд шаардлагатай нотлох баримтын шаардлага хангаж баримтуудыг ирүүлээгүй тул төлөр төлөгч Х  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Ц.О ийн цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийж, төлбөр төлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2018/05916 дугаар захирамжаар Х ХХК-иас 2 852 678 052,46 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х ХХК-ийн захирал Ц.О хүлээн зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийн хамт Ү ХХК-д бүрэн төлж барагдуулах, хугацаа зөрчсөн тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон Ү ХХК болон Х ХХК, Д ХХК нарын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2018/09627 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 184/ГХ2018/01017 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний 3-ны өдрийн 19270840 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх бөгөөд Х ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Ц О болох нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн мэдээллийн баримтаар нотлогдож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 3 дугаар сарын 1, 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Х  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.О т шүүхийн шийдвэрийг биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах, Х  ХХК-ийн татварын болон санхүүгийн тайлан, банкин дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримт, компанийн дүрэм зэрэг баримтуудыг ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т төлбөр гаргуулж болохгүй орлогыг тодорхойлсон байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 19270840/177 дугаартай тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-т Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байна.

Х ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Огийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь уг компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайланд нь тусгагдсан, түүний хувийг эд хөрөнгөөс заагласан баримтгүй байх тул хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлөх нь зүйтэй байна.

Иймд Арилжааны банкин дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн 16 767 500 төгрөгийн хоригийг цуцлуулах тухай Ц.О ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулалгад холбогдох Арилжааны банкин дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн 16 767 500 төгрөгийн хоригийг цуцлуулах тухай Ц.Он нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН