| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/00344/И |
| Дугаар | 317/ШШ2025/00651 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 317/ШШ2025/00651
2025 05 15 317/ШШ2025/00651
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** байрлах, Х*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** оршин суух, *** овогт Л***н Т*** /РД:***/,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** оршин суух, *** овогт П***н Б*** /РД:***/ нарт холбогдох
Гэрээний үүрэгт 58,585,222.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,
Хариуцагч, хариуцагч П.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Л.Т, П.Б нар нь Х***-ийн Төв салбарын *** тооцооны төвтэй 2022 оны 03 дугаар сарын 15-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийн зориулалтаар зээл авсан. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 21,000,000 төгрөг нийт 46,000,000.00 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар нэмж зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 03 дугаар сарын 15- ны өдөр *** тоот барьцааны гэрээ байгуулж Тэмээ-5, Адуу-159, Үхэр-55, Хонь-1230, Ямаа-565, 5-н ханатай гэр, *** улсын дугаартай, Toyota Harrier автомашин зэргийг тус тус барьцаалуулсан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *** тоот барьцааны гэрээ байгуулж Тэмээ-21, Адуу-289, Үхэр-60, Хонь-1290, Ямаа-700, болон 5-н ханатай гэрийг барьцаалсан байна. Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 25,091,002.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,602,065.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 541,826.37 төгрөг, нийт 33,234,894.90 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Л.Т, П.Б нар нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *** тоот зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, 2025 оны 1 дүгээр сарын 29-ны харилцагчтай уулзалт хийсэн уулзалтын тэмдэглэл, зээл төлөх мэдэгдлийн дагуу, Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, заасан үндэслэлээр Банкны санаачилгаар зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардаж байна. Иймд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 45,908,997.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,594,225.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нотариатын зардалын төлбөр 22,000 төгрөг, нийт 58,525,222.90 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч, хариуцагч П.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Т миний бие Х***-аас 58,525,222.90 төгрөгийг авсан нь үнэн. Тус төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна. Миний хамтран зээлдэгчээр орсон ээж П.Б мөн адил хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** нь хариуцагч Л.Т, П.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 58,525,222.90 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч, хариуцагч П.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т нь ...Тус төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна. Миний хамтран зээлдэгчээр орсон ээж П.Б мөн адил хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
Дээрх хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х***-ийн гэрээний үүрэгт 58,525,222.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Т, П.Б нар нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,576.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т, П.Б нараас 450,576.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хариуцагч Х***-д олгосугай.
3. Хариуцагч нар нь тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасны дагуу захирамжийг албан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН