| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00331/И |
| Дугаар | 309/ШШ2025/00538 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 309/ШШ2025/00538
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 309/ШШ2025/00538 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цэвээндорж овогтой *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 5 845 073.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэвээндорж овогтой ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* банктай ******* тоот Дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 810 000.00 ( Таван сая найман зуун арван мянган ) төгрөгийн зээлийг жилийн 21% (Хорин нэгэн ) хувийн хүүтэй, 30 ( Гуч ) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ц.******* нь ******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 188 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02-р сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5 845 073.96 ( Таван сая найман зуун дөчин таван мянга далан гурван төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ******* олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Цэвэндорж овогтой ******* миний бие “******* банк”-ны нэхэмжилсэн 5 845 073.96 төгрөгний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5 845 073.96 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан “5 845 073.96 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5 845 073.96 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 9 297 983.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь биелүүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 472 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 54 236 төгрөгийг, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 54 236 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ