Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00497

 

 

 

 

 

2025 05 01 өө

309/2025/00497

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “ЖиМобайл *******-ийн Дорнод гэрээт салбар Гэндүчино” *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Намжидсүрэн овогтой *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 762 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЖиМобайл *******-ийн Дорнод гэрээт салбар Гэндүчино” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жимобайл ******* нь 2022 оны 07 сарын 08 өдөр Гурванзагал сум ЗДТГ-н ажилтан *******д 1 016 400 төгрөгний үнэтэй Samsung A13 загварын гар утсыг сарын 84700 төгрөгний төлөлттэй 12 сарын хугацаатай лизингээр борлуулсан болно. Зээлийн гэрээ хийгдэснээс хойш ******* нь 508 200 төгрөгний төлөлт төлсөн бөгөөд 2023 оны 01 сараас эхлэн зээлээ хугацаандаа төлөөгүй буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Манай байгууллагын зүгээс төлбөр төлөх мэдээлэл болон дутуу төлөлтийг сар бүр тогтмол утсаар болон мессежээр хүргэж сануулсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа болно.

Иймд *******ас үндсэн зээлийн үлдэгдэл 508 200 төгрөг болон зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3% алданги бодож 254 000 төгрөг тооцон нийт 762 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 762 200 төлж барагдуулах нь үнэн болно. Бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Намжидсүрэн овогтой *******д гаргасан  нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцсан бөгөөд хариу тайлбарын дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэхэд манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЖиМобайл *******-ийн Дорнод гэрээт салбар Гэндүчино” ******* нь хариуцагч *******д холбогдуулан “762 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 762 200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “ЖиМобайл *******-ийн Дорнод гэрээт салбар Гэндүчино” *******-ийн нэхэмжилсэн 762 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь биелүүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 843 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 11 421.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ