| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2023/00220/И |
| Дугаар | 309/ШШ2025/00468 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 309/ШШ2025/00468
| 2025 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 309/ШШ2025/00468 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, шинжээчийн дүгнэлтийн төлбөр 561 456 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 11 сарын 8-ны өдөр 000134269 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 696 м.кв газрыг эзэмшдэг. Гэтэл нь газар эзэмших гэрчилгээгүй боловч пингээ баруун тийш нь татъя, танай хашаанд трактор оруулъя гэх зөвшөөрөл авч пингээ татаж буцааж дундуур заагласан хашаагаа барихдаа хоёр айлын заагласан өөрийн шонгоосоо илүү гаргаж миний эзэмшлийн бетонон хашаан доторх унахаас сэргийлсэн шон дээр мод хатган хашаагаа ташуу барьж миний эзэмшлийн газар болон хашааг эзэмшээд удаж байна. тэй биечлэн уулзаж миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв янзын юм зохион ярьж, шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн. Миний хувьд уг асуудалтай холбоотой хотын газрын алба болон бусад холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, хотын орлогч даргаас хариуцагч , түүний эхнэр Мөнхцэцэг нарт биечлэн уулзаж газар чөлөөлөх тухай тайлбарлан хэлсэн боловч үл тоон биелүүлээгүй, намайг гүтгэн миний эзэмшлийн газар болон бетон хашаан дотор 1 метр орчим хоёр айлыг тусгаарласан хашааны голоос ташуу татан миний эзэмшлийн газрыг ашиглан амьдарсаар байна. Миний бие нь 696 м.кв өмчлөлийн газрыг хамтран эзэмшигч , нарыг хасалт хийлгэх, мөн илүү ашиглаж байгаа газрынхаа асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн боловч өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлж шийдэх шаардлагатай байна. Иймээс миний хууль ёсны эрхийг хангаж ******* ******* ******* ******* ******* ******* тоот нэг талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 696 м.кв газарт хамаарагдах 15 м.кв газрыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Би нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох материал, шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж, санаагаа ойлгуулж хэлсэн. Хорин хэдэн жил айл хөршүүд явж, ахаа гээд хашаан дээгүүрээ илүү дутуугаа ярьдаг байсан. Энэ маргаанаас болж Солонгос кинонд гардаг шиг харилцаатай болсон. Тиймээс эвлэрэх боломжгүй. Настай хүн, олон жил сахар болон бамбайн өвчтэй байсан учраас гомдоохгүйн тулд “аавдаа ойлгуулж хэлээрэй” гэж хүүд нь хэлсэн. Анх хүү нь надаас “эгчээ танай хашаанд трактор оруулаад энэ пинг баруун тийш нь болгочихъё” гэж зөвшөөрөл авсан. Өнөөдөр ийм байдалд хүрсэнд харамсаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрж, энэ хашаандаа өдийг хүртэл амьдарч байна. Аав ээжийгээ амьд сэрүүн байхад энэ хашаандаа хамт байсан. Газрын өмч хувьчлал явагдаж, 2005 онд таван хүүхдийнхээ нэр дээр энэ газрын гэрчилгээг авсан. 1998 онд х ирэхэд манай хашаа бүгдээрээ байсан. Өнөөдрийн маргаан бүхий манай хашааны хойд талын жижиг шон нь миний шон бөгөөд одоог хүртэл оролдож байгаагүй. Хоёр гурван жилийн өмнө таксинд явдаг байх үед урд талын хоёр ТҮЦ-ийн хэсгийн хашааг буулгаж, засаж байхад нь “наадах чинь миний хашаа, битгий оролд” гэж хэлж байсан. Тэр үед голын шонг өндөр болгож, маргааны эх үүсвэрийг тавьсан гэж ойлгож байна. Олон жил мурийж тахийсан нь үнэн боловч дүүтэйгээ нийлж хашааг нь тэгшилж байна гэж зассан. Голын шон нь манай хашааны гол бөгөөд баруун талаасаа сунгаад байсан учраас илүү газартай гэдэг нь аргагүй. Гурав, дөрвөн жил сунгаагүй байлгаж байгаад хашааны буланд хүн амьтан шээж баагаад байхаар нь ноднин жил урагш сунгасан нь үнэн. Ард талд нь анх байсан богино шон, өндөр шон байгаа. Тухайн үед илүү гарч байна гээд манай хашааны төмөр шонг давуулаад гаргасан. нэг өдөр “хашааныхаа буланг танай пинтэй зэрэгцүүлмээр байна” гэж хэлэхэд “өчнөөн жил энэ хашаанд амьдарсан, миний хашааны шон, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр асуудлаас болж муудалцаж, хэмжүүлж шийдүүл гэж хэлсэн. Ах нь насаараа том машины жолооч явсан. Миний дүү дэндүү их хүн гүжирдвэл үйлс нь бүтэхгүй шүү. Би та нарт сайхан сэтгэл гаргаж, хашаа хороог чинь эзгүй үед харж өгдөг байсан. нэг хэсэг байхгүй байж байгаад ирээд хоёр жил ногоо тарьж, ахынхаа хашаа хороонд байрлаж байсан. Тэрэнд чинь би жаахан гомдож яваа. Гэхдээ чамайг эзэнгүй хашаанд ирээд бууж байсныг тэр хавийн хүмүүс гэрчилнэ. Чиний хашаа нь үнэн. Танай баруун хашаанд миний төрсөн эгчийн хүүхэд байгаа. Манай хашаан дотроос миний дүү нар болон таван жаалууд айл гэр болоод гарсан. Тийм учраас жаахан чиг баримжаатай байсан нь зүгээр болов уу. Би хашаагаа тэлсэн юм байхгүй. Эдний газрыг аваагүй. Энэ газар бол манай газар юм, би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 1/22 тоот албан бичиг, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг зэрэг бичгийн баримт ирүүлсэн.
4. Хариуцагчаас: Хариу тайлбар, гэрэл зураг, Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн баримт ирүүлсэн.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн, мөн гэрчээр ыг шүүх хуралдаанд оролцуулсан болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч нь хариуцагч Т. холбогдуулан хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх, шинжээчийн дүгнэлтэд төлсөн 561 456 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаан бүхий газрыг өөрийн өмчлөлийн газар гэж маргадаг.
1.Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ******* 2 дугаар *******, Тээвэрчид 1-р гудамжны 04 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 696 м.кв газрын өмчлөгч болох нь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000134269 дугаартай гэрчилгээгээр хууль ёсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь Тээвэрчид 1-03 тоотод оршин суух нь хамар хашаагаа манай эзэмшлийн газар луу тэлж, сунгаж барьсан учир өөрийн эзэмшлийн 15 мкв газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байна гэдэг.
2. Хариуцагч нь ******* ******* ******* ******* Тээвэрчид 1-р гудамж, 3 тоотод хаягт байршилтай 400 мкв бүхий нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь 2015 оны 02 сарын 03-ны өдөр олгосон дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь хөрш залгаа оршин суудаг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргаж буй тайлбар, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн өмчлөлийн газраас хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж, чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус хуульчлан зохицуулсан.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 696 мкв бүхий газрын зарим хэсэгт хариуцагч ийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлдог.
Талууд маргаан бүхий газрын давхцал болон уг газрыг хэний өмчлөлийн газарт хамаарч байгаа талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасаны дагуу ******* ******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр тус газрын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн хууль ёсоор өмчилсөн газарт хамаарахгүй байна гэх дүгнэлтийг ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй буюу маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй ба бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.
Нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд 561 456 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага буюу газар чөлөөлүүлэх шаардлага хэрэгсэхгүй болсон тул энэхүү шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 561 456 төгрөгийг мөн хэрэгсэхгүй болгож байна.
Учир нь нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан боловч маргаан бүхий газрын өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байх тул шинжээчийн зардлыг гаргах үндэслэлгүй байна. Иймд мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 удгаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон бол улсын тэмдэгт ийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр заасан ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч С. хариуцагч ийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлж, шинжээчийн зардал 561 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87 694 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ