| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00373/И |
| Дугаар | 309/ШШ2025/00423 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00423
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00423 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр *******эй 20 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд Улаанбаатар хотод 2009 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Энэ хугацаанд бид 2 хүүхдийн эцэг эх болсон ба том охин ******* онд, бага хүү ******* 2018 онд тус тус төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүлж болж амьдарч байсан хэдий ч нөхөр ар гэрийн санхүү мөнгөний асуудлыг огт хариуцахгүй, бүх санхүүгийн асуудлыг надад даатгасаар ирсэн. Мөн анх танилцсан 20 оноос эхлээд л гар хүрч, хөл гарыг минь уяж хүлж, харгисаар зодож эхэлсэнээсээ хойш огт өөрчлөгдсөнгүй. Хөлөө бэртээж явж чадахгүй байхад нь асарч байхад минь хүртэл намайг сэрээгээр биерүү дүрж байсан удаатай. Хамт амьдарсан 19 жилийн хугацаанд айл гэрийг авч явахын хажуугаар босч чадахгүй болтолоо зодуулж явсан. Энэ бүхэн маань 2 хүүхэдээ аавтай нь өсгөх, гэр бүлээ элэг бүтэн авч явах гэсэн уйгагүй сэтгэлээс үйлдэлтэй сэтгэлийн тэвчээр юм. Ар гэрийнхээ төлөө 1 жил Солонгос улс руу явж ажиллаад ирэхэд нөхөр ер ойлгоогүй. Иймд 2 хүүхэдээ ганцаараа ч гэсэн авч явж сэтгэл санааны амар тайван байдлыг мэдэрч агсан согтуу тавиулахаас үргэлж айж амьдрахгүй, өр зээлнээс маань 100 төгрөг ч төлдөггүй хүнээс салж дарамтгүй амьдармаар байна. Цаашид хамт амьдрах боломжгүй болоод олон сар болж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамж үлдээж, насанд хүртэл нь өөс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгө байр машин байгаа гэв.
2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Пүрэвтэй 20 онд танилцаж 2009 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Энэ хугацаанд 2 хүүхдийн эцэг эх болсон. Би манай гэр бүл салах болж байгаад хүүхдүүдийнхээ өмнөөс маш их харамсаж байна. Харин эхнэр бид хоёрын хувьд сэтгэл, итгэл юу ч байхгүй болсон. Залуу насандаа /19 жил амьдрахдаа/ алдаатай олон өдрүүдэд би гар хүрч байсан. Харин тэр гар хүрэх хэмжээний хорон үг гаргадаг байсан. Би өөрийнхөө зөв гэхгүй. ямарч жаргалгүй зөвхөн бүгд миний буруу байсан юм шиг бусдад ойлгуулж чаддаг авьяастайг бодохоор гайхаад байна. Би энэ олон жил зүгээр ангайгаад хэвтэж байгаагүй. /хэвтэж ч чадахгүй/ гэр бүлийнхээ төлөө Герман улсруу ажил хийх зорилгоор явсан боловч одоо хүрээд ирээ ахиж хоёулаа муудалцахгүй сайхан амьдарая чи байхгүй бол болохгүй гэсээр байгаад авчирсан. Би ямар нэгэн байгууллагад ажил хийхээр цалин бага байсан учир ихэвчлэн уул уурхай болон барилгын ажлыг махартлаа хийдэг байсан. нийгмийн даатгал төлдөг байсан учир өр зээл тавих боломжтой байсан. Харин би цалингаа буухаар өрөндөө биш гэхэд идэж уух, хүүхдүүддээ гэр бүлдээ зарцуулдаг байсан. Буруу зүйлд зарцуулж яваагүй. Эхнэр надад хэлэхгүй өр зээл тавьдаг тэрэндээ бухимдаж хараал урсгадаг. Хорон үгтэй, ажилгүй, арчаагүй, өөрийн хүүхэддээ цаг зарцуулдаггүй, эцэг эхдээ ч хайр халамж тавьдаггүй, архичин, тамхичин хүүхэн. Архинд донтож хамааралтай болсон. Хадам ээж охиныхоо энэ бүх байдлыг мэднэ. Миний охин шилжилтийн насан дээрээ явж байгаа болохоор охиндоо их санаа зовж явдаг. Ээжийнхээ энэ үйлдлийг хараад буруу замаар явчихвал яана гэж зовж айж байна. Одоо би салахад бэлэн байна. Байр хөрөнгийн хувьд миний оруулсан хувь нэмэр байгаа учир хувааж авах хүсэлтэй байна. Учир нь би хажуу өрөөнд ч болов амьдарч ажил хийж хүүхдүүдийнхээ тэтгэмжийг төлөх боломжтой болно. Цаашид би хүүхдүүдийнхээ тэтгэмжийг төлөхөөс гадна тэдэнтэйгээ үргэлж холбоотой байсаар байх болно гэв.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд дараах баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хм-ийн 4-р тал/, охин Т.*******гийн төрсний гэрчилгээний лавлагаа /хм-ийн 5-р тал/, хүү Т.*******гийн төрсний гэрчилгээний лавлагаа /хм 6-р тал/, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хм 7-р тал/, Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ... ийн ******* 2024-2025 оны хичээлийн жилд тус сургуулийн багштай ангид, ийн ******* нь багштай ангид суралцдаг болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт /хм 8-р тал/, ӨЭМТ-ийн тодорхойлолт /хм-ийн 9-10-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хм-ийн 11-13-р тал/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хм 14-15-р тал/,
5. Хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.******* холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 20 оноос хамт амьдарсан байх бөгөөд тэдний дундаас оны дугаар сарын охин Т.*******, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү Т.******* нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний лавлагаа, а өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлт, Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, хүүхдүүдийн төрсөн эцэг гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг, мөн хүүхдийн асрамжийн талаар талууд маргадаггүй. Мөн хуульд зааснаар хүүхдүүдэд тэтгэлэг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, маргаангүй байдлыг харгалзан охин Т.*******, хүү Т.******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин охин Т.*******, хүү Т.******* нарыг эх Г.******* асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлснөөр эцгийн үүрэг дуусгавар болохгүй ба хүүхдийн тэтгэлэг гэдэг нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах буюу амин чухал хэрэгцээт зүйлд зориулагдаж байгаа мөнгөн тэтгэмж юм. Иймд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй ба хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд төлж байхыг хариуцагч *******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт үүрэг болгох нь зүйтэй.
Мөн хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон, шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар /РД:/, ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40.1.1, 40.1.2-т зааснаар оны дугаар сарын төрсөн охин ийн *******, 2018 оны 4 дүгээр сарын 30-нд төрсөн хүү ийн ******* нарыг эх Г.******* асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******өөс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Хүүхдийн өмнө хүлээсэн эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлж байх болон хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эцэг Д.*******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт тус тус үүрэг болгосугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй ба эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ