| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00365/И |
| Дугаар | 309/ШШ2025/00420 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00420
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00420 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* ******* *******, өөрийн төв байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “Голомт банк” нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой РД:, овогтотй 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банктай дугаарт зээлийн гэрээ байгуулж 10 716 947.29 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан болно. Хариуцагч нь зэл авах үедээ аймаг, сум, баг байр тоот хаягт оршин сууж байсан. Голомт банкны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр хариуцагчаас 10 716 974.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд хариуцагч овогтой , овогтой нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. Харилцагчийн одоогийн холбоо барих утас: ,
2. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хм 3-р тал/, итгэмжлэл /хм 4-р тал/, 2024 оны 7 сарын -ны өдрийн 317 тоот Голомт банкны гүйцэтгэх захирлын “эрх олгох тухай” тушаалын хуулбар /хм 6-р тал/ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн шүүгчийн дугаар захирамжын хуулбар /хм 7-8-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь зээлдэгчид холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч , нарын оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар, аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул , нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага “Голомт банк” ХК-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, овогтой , овогтой нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар , нарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “Голомт банк” ХК-нд /утас:/ мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ