| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00371/И |
| Дугаар | 309/ШШ2025/00418 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00418
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар *******09/ШШ2025/00418 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1989-1990 онд ******* ******* үйлдвэрт ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сараас 1992 онд хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Уул суманд үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнэбулаг” ХК-д малчнаар орж ажилласан.
Нийтдээ би улсад 21 жил ажилласан ба “Эрдэнэбулаг” ХК-д малчнаар, 1992 онд ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч 199******* онд ажлаас гарсан тушаал бичигдээгүй байна. Тус компанид ажилд орсон ба ажлаас гарсан тушаалыг Архиваас шүүлгэсэн боловч олдоогүй. Харин Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсанг хөдөлмөрийн дэвтэрт тусгаагүйн улмаас ажилласан жил маань бүрэн тооцогдох боломжгүйд хүрээд байна.
Иймд М.******* намайг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуусталх хугацаанд “Эрдэнэбулаг” малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.******* нь 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуусталх хугацаанд “Эрдэнэбулаг” малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. 2025 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн ******* Нийгмийн даатгалын газрын ...М.*******ийн ажиллаж байсан Баян-Уул сумын Эрдэнэбулаг ХК нь шимтгэл төлөлтийн тайланаар 1992.10.01-199*******.12.*******1-нд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно... гэх тодорхойлолт /хм-ийн *******-р тал/,
2. ******* 199******* оны 12 дугаар сарын 20-ний өдрийн № Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 4-р тал/,
Иймд М.*******ийг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуусталх хугацаанд “Эрдэнэбулаг” малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* *******ийг / РД: *******/ 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 199******* оны 12 дугаар сарын *******1-нийг дуустал “Эрдэнэбулаг” малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАР