Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00417

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00417

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Голомт банк” ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9 205 696.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь Голомт банктай цахимаар ЗГ-R000613040 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 08 сарын 13-ны өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 10 000 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 05-ны өдрийн байдлаар 80 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9 205 696.94 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд *******гээс 9 205 696.94 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний  миний бие Голомт банкны гаргаж буй  9 205 696.94 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна  гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 205 696.94  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9 205 696.94 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ******* нэхэмжилсэн 9 205 696.94  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 242 төгрөгийн 50 хувь болох 81 121 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 81 121 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 81 121 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ