Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00416

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00416

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “******* *******  ББСБ” ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3 108 994.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******  ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээг бичгээр байгуулж ******* аппликейшнээр  дамжуулж цахимаар дээрх хүснэгтэнд үзүүлсэний дагуу 2 төрлийн зээл олгосон. ******* нь зээл авсанаас хойш нэг л удаа зээл төлөөд ахиж огт төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход  төлнө гэж удаа дараа хугацаа товлож байсан боловч төлөөгүй.... Иймд нийт 3 108 994.26 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: *******   миний бие ******* ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 3 108 994.26 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна  гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******  ББСБ” ХХК нь хариуцагч Я.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 108 994.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 108 994.26 төгрөг гаргуулах тухай  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******  ББСБ” ******* нэхэмжилсэн 3 108 994.26   төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64694 төгрөгийн 50 хувь болох 32 347 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 32 347 төгрөгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 32 347 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******  ББСБ” олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ