Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2025/00398

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2025/00398

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 20 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 29 761 000 төгрөг, нийт ******* 761 000 төгрөг гаргуулах  тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* сумын ******* байрны ******* тоотод ******* мкв бүхий 2 өрөө орон сууцтай байсан. бид хоёр 2021 онд танилцсан. Танилцаад удаагүй байх үедээ би өөрийн эзэмшлийн 70 дугаар байрны орон сууцыг метр квадратыг 1 500 000 төгрөгөөр бодож нийт 73 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. надад 53 000 000 төгрөгийг өгч, 20 000 000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон. Удалгүй бид хамт амьдарч, байраа зарж өөр байранд орохоор захиалга өгсөн. Байранд захиалга өгөх үедээ нь чи бид хоёрын эд хөрөнгө шүү дээ гэж хэлсэн ч байр ашиглалтад орохоос 7 хоногийн өмнө ааш нь өөрчлөгдөж байрандаа орсон. Энэ хугацаанд нотариатаар батлуулж 10 000 000 төгрөгийг д зээлүүлсэн. Би байрны үлдэгдэл 20 000 000 төгрөг, дансаар шилжүүлсэн 19 761 000 төгрөг, нотариатаар батлуулж авсан 10 000 000 төгрөг, нийт ******* 761 000 төгрөгийг аас нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэх хүнтэй 2021 оноос одоог хүртэл хамт амьдарч байна. надад байраа 53 000 000 төгрөгөөр худалдаж би байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Би тухайн байрыг 53 000 000 төгрөгөөр худалдаж авсан байхад худал хэлж надаас 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би мөнгөө өгч байр худалдан авсан. нь 4 жилийн хугацаанд надад зарцуулсан мөнгөө нэхэмжилж авах боломжтой. Харин худлаа хэлж хүнээс мөнгө нэхэмжилж болохгүй. Иймээс надаас мөнгө нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. нь хамт амьдарч байхдаа хэрэглээндээ хэрэглэсэн мөнгийг надаас нэхэмжилж байна. Би од надад мөнгө зээлээч гэж хэлж байгаагүй, би зээлийн гэрээ болон тооцоо нийлсэн гэрээ байгуулаагүй. Орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Бодит байдал дээр 53 000 000 төгрөгөөр тохиролцож би үнийг бүрэн төлсөн ба нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг 73 000 000 төгрөгөөр худалдаж аваагүй. Би нэхэмжлэгчид ямарч мөнгө төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Худалдах, худалдан авах гэрээ / Үл хөдлөх хөрөнгө хм-ийн 4-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ / хм-ийн 5-р тал, Иргэний улсын бүртгэлийн лавлагаа / хм-ийн 6-р тал/, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хм-ийн 7-р тал/,  Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хм-ийн 9-61-р тал/

4. Хариуцагчаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:   Хариу тайлбар / хм-ийн 80-р тал/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хм-ийн 82-166-р тал/,

5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 560 дугаартай Шинжээчийн дүгнэлт гарсан болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 20 000 000 төгрөг, зээлүүлсэн 29 791 000 төгрөг, нийт ******* 761 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 21 591 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Худалдах худалдан авах гэрээний үнэ 20 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн ******* сумын 6-р баг ******* байрны ******* тоотод байрлах ******* мкв бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч ******* 73 000 000 төгрөгөөр худалдсан. Үүнээс хариуцагч 53 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна гэсэн шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь дээрх орон сууцыг 53 000 000 төгрөгөөр худалдан авсан ба үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2022 оны 01 сарын 21-ний өдөр ******* сумын 6-р баг ******* байрны ******* тоотод байрлах ******* мкв бүхий 2 өрөө орон сууцыг  40 000 000 төгрөгөөр, Худалдах, худалдан авах гэрээ байгуулж хариуцагч нь нэхэмжлэгчид 53 000 000 төгрөгийг төлсөн болох нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдсан үнэ 73 000 000 төгрөг байсан гэж, хариуцагч нь 53 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэж худалдах худалдан авах гэрээний үнийн дүн дээр маргадаг.

Нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн 2022 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 3.1-д “Гэрээний зүйлийн үнэ 40 000 000 төгрөг” байхаар тохиролцсон байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид 53 000 000 төгрөгийг худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж төлсөн буюу хариуцагчийн  53 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь дээрх бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалтай талууд маргаагүй ба гэрээгээр 40 000 000 төгрөг гэж тохирсон боловч хариуцагч нь гэрээгээр тохирсоноос илүү төлбөр төлсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийн 53 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнийг хариуцагч төлсөн байна гэж үзэж нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусахад хэлсэн дүгнэлтдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийг шинжээч томилуулж тогтоолгох” хүсэлтийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах талаар зохицуулсан ба энэ эрхийг шүүх эдэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй ба шүүх хуралдаан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинээр гаргах санал хүсэлтийг талуудаас тодруулахад нэхэмжлэгч тал хүсэлтгүй гэж хэргийг хэлэлцсэн.

Хэргийг хэлэлцээд шүүх шинээр нотлох баримт гаргах шаардлагагүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч тал нотлох баримт гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй, энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлэх эрхийг хуульчилсан байхад эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хойшлуулж, үл хөдлөх хөрөнгийн үнийг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй буюу талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр Худалдах, худалдан авах гэрээ байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй хэргийг цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас Тооцоо нийлж, төлбөр барагдлуулах гэрээгээр 10 000 000 төгрөг зээлүүлсэн тул нэхэмжилсэн.

Хариуцагч нь бид ямарч тооцоо нийлсэн гэрээ байгуулаагүй. Энэ гэрээн дээр би гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргадаг.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр Бүртгэлийн 1338 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна. Энэ гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж төлбөр төлөгч тал хэлэлцэн тохирсон төлбөрийг төлбөр авагчид төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулах зорилготой байгуулсан байна.

Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 10 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба хариуцагч нь энэ гэрээг байгуулаагүй, гарын үсэг нь миний гарын үсэг биш гэж маргаж шинжээч томилуулсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 560 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээн дээр зурагдсан ******* гэсэн гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэгтэй тохирч байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр энэ гэрээнээс өмнө хариуцагчид өгсөн мөнгийг нэгтгээд Тооцоо нийлж гэрээ байгуулсан гэж байх тул 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс өмнө талуудын хооронд зээлүүлсэн гэх мөнгөн дүн 10 000 000 байсан гэх дүгнэлтийг хийлээ. Иймд хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс өмнө зээлүүлсэн мөнгөө нэгтгэж,талууд тооцож 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн гэж харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх ба талууд тооцоогоо нийлж зээлийн гэрээний үнийн дүнг 10 000 000 төгрөг гэж тохирсон байх тул гэрээг үнэлж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэгч нь дансаар шилжүүлсэн мөнгө 19 791 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нь 2021 оны 09 сарын 24-нөөс 2023 оны 08 сарын 16-ны хооронд зээлсэн буюу дансаар шилжүүлсэн нийт мөнгийг гаргуулах гэж тодорхойлдог.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь хамтран амьдарч байсан, энэ хугацаанд хамт хэрэглэж байсан мөнгөө нэхэмжилж байх тул төлөхгүй гэж хариуцагч маргадаг.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр тооцоо нийлж өглөг авлагаа тохирсон ба энэ үнийн дүн 10 000 000 төгрөг болсон байх тул энэ хугацаанаас хойшхи дансаар шилжүүлсэн мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн *******2.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол шаардах эртхэй байхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тодорхой хугацаанд хамт амьдарч, дотно харилцаатай байсан нь тэдний тайлбараар тогтоогдож байх боловч тэд гэр бүл болоогүй, нэг нэгнээ тэжээн тэтгэх үүрэггүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 сарын 16-ны хооронд хариуцагчид шилжүүлсэн 11 591 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Тодруулбал

...Хариуцагч *******ын тоот дансанд нэхэмжлэгчээс дараах байдлаар мөнгө шилжүүлжээ. /2022 оны 10 сарын 05-ны өдрөөс хойш 2023 оны 08 сарын 16-ны өдөр/ Үүнд:

1.       2022 онд /Тооцоо нийлэх гэрээнээс хойш/

2022 оны 10 сарын 08-нд 100 000 төгрөг, 2022 оны 10 сарын 23-нд 400 000 төгрөг, 2022 оны 10 сарын 23-нд  986 000 төгрөг, 2022 оны 10 сарын 26-нд 170 000 төгрөг, 2022 оны 11 сарын 02-нд 120 000 төгрөг нийт  1 776 000 төгрөг.

2. 2023 онд 01 сарын 08-нд 20 000 төгрөг, 01 сарын 11-нд 60 000 төгрөг,01 сарын 18-нд 420 000 төгрөг, 01 сарын 28-нд 170 000 төгрөг, 02 сарын 13-нд 350 000 төгрөг, 02 сарын 20-нд 100 000 төгрөг, 02 сарын 28-нд 150 000 төгрөг, 03 сарын 04-нд 200 000 төгрөг, 03 сарын 14-нд 25 000 төгрөг, 03 сарын 17-нд 300 000 төгрөг, 03 сарын 29-нд 1 000 000 төгрөг, 05 сарын 02-нд 50 000 төгрөг, 05 сарын 12-нд 100 000 төгрөг, 05 сарын 12-нд 20 000 төгрөг, 05 сарын 13-нд 500 000 төгрөг, 06 сарын 10-нд 500 000 төгрөг, 06 сарын 20-нд 100 000 төгрөг, 07 сарын 08-нд 1 050 000 төгрөг, 07 сарын 08-нд 200 000 төгрөг, 07 сарын 18-нд 100 000 төгрөг, 07 сарын 20-нд 150 000 төгрөг, 07 сарын 20-нд 1 500 000 төгрөг, 08 сарын 16-нд 2 750 000 төгрөг нийт  9 815 000 төгрөгийг хариуцагчийн харилцах дансанд шилжүүлсэн байна.

Иймд  2022 он 10 сарын 05-ны өдрөөс хойш 2023 оны 08 сарын 16-ны өдрийн хооронд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нийт 11 591 000 төгрөгийг, өмнөх тооцоо нийлэх гэрээгээр тооцоо нийлсэн 10 000 000 төгрөг, нийт  21 591 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Тооцоо нийлэх гэрээгээр хариуцагчид өгсөн 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, дансаар шилжүүлсэн мөнгөнд хамааралгүй гэж тайлбарлаж байх ба бэлнээр өгсөн гэдгээ нотлохгүй байх тул энэ тайлбарыг үндэслэж хариуцагчаас 29 761 000 төгрөгийг гаргуулах боломжгүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 406 755 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж,нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  21 591 000 төгрөгт ногдох 265 905 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 281 дүгээр зүйлийн 281.1, *******2 дугаар зүйлийн *******2.1.1-д зааснаар хариуцагч *******аас  21 591 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 170 000  төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 265 905 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч *******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ