Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01360

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 1628 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/00132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дах заалтыг нэгтгэн “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Чойжилсүрэнгээс 2.859.750 /хоёр сая найман зуун тавин есөн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Туулд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс “хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг нөхөн гаргуулах, 4 жилийн сургалтын төлбөр гаргуулах, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 62 дугаар байрны 1 тоот, 44,88 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцнаас өөрт  болон хүү Ч.Буянбатад ногдох хэсгийг гаргуулах” тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4, 5 дах заалтын дугаарыг 3, 4 гэж, 3 дах заалтын “246.547” гэснийг “60.706” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ