| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00065/И |
| Дугаар | 309/ШШ2025/00395 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 309/ШШ2025/00395
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 309/ШШ2025/00395 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг шүүх хуралдааны Б танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагчийн төлөөлөгч: ******* / цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2021 оноос ******* сумын ******* ******* галчаар ажиллаж байгаа. 2023 оны 10 сарын 27-нд ******* төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, 2024 оны 5 сарын 07-ны өдөр тус шүүхийн 138/ШШ2024/00439 дугаар шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалингийн зарим хэсгийг хариуцагчийн гуйж хүссэний дагуу нэхэмжлэлээсээ татгалзан шийдсэн. Тухайн үед ажлаа түр түдгэлзүүлж байсан учир оос ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шүүх шийдсэн. Шүүх хурал 5 сард болсон учир улирлын шинжтэй ажил тул цалин хөлс бодогдохгүй байсан. Гэтэл миний нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөд явах байх гэж ойлгосон чинь төлөгдөөгүй. Дарга байхгүй, нягтлан ч заримдаа байхгүй байсаар сая галлагаа 10 сард эхлэх болох үед нягтлангаас асуухад шүүхийн шийдвэр гаргуулж ир. Бид шууд олгох боломжгүй байна гэсэн. Өмнөх шийдвэр дээр НД, ЭМДаатгал шийдвэрлэгдээгүй байна гэсэн. Иймд 2023 оны 11,12 сар, 2024 оны 1-10 сарын 01-ний өдөр хүртлэх эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Уг хугацаанд төлөгдвөл зохих НД шимтгэл, ЭМД шимтгэлийг ******* төвийн нягтлангаар бодуулж тодорхойлуулсанаар 1 600 500 төгрөг гэж тооцогдсон байна. Иймд миний 2023 оны 11 сарын 1-нээс 2024 оны 10 сарын 1 хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл 1 600 500 төгрөгийг нөхөн төлүүлж / даатгалын тухайн санд төлүүлж/ нөхөн бичилт хийлгэхийг ******* сумын ******* ******* / дарга, нягтланд/ даалгаж өгнө үү гэж хүсч байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр нь оос мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байсан ба тэр мөнгийг манай байгууллага төлөөгүй. өөрөө төлсөн тул манай байгууллага энэ мөнгийг төлөх ёсгүй, зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хм-ийн 4-р тал/, 2024 оны 12 сарын 10-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх” тодорхойлолт /хм-ийн 5, 7-р тал/, цалингийн хуулга /хм-ийн 6-р тал/, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хм-ийн 8-р тал/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2024/00439 дугаар шийдвэрийн хуулбар /хм-ийн 9-10-р тал/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2024/03854 дугаар шүүгчийн захирамж /хм-ийн 11-12-р тал/,
Хариуцагч талаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч ******* сумын ******* ******* холбогдуулан 2023 оны 11 сарын 1-нээс 2024 оны 10 сарын 1 хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл 1 600 500 төгрөгийг нөхөн төлүүлж / даатгалын тухайн санд төлүүлж/ нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргадаг ба татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь ажилдаа эргэж орсон ба ажилгүй байсан хугацааны цалинг тухайн үед даргаар ажиллаж байсан Д.оос гаргуулахаар шийдвэрлэсэн тул манай байгууллага төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* ******* галчаар ажиллаж байгаад 2023 оны 10 сарын 27-ны өдөр ажлаас халагдсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаж ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 138/шш2024/00439 дугаартай шийдвэрээр Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 138/ШШ2024/00439 дугаартай шийдвэрээр зохигч эвлэрэхдээ “ нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 5 304 660 төгрөгийн 2 382 115 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2 922 545 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Д. нь 2 922 545 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 11 сараас ******* сумын ******* ******* ажиллаж байгаад 2023 оны 10 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж улмаар Д.ид холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоож, ажиллаагүй хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах” шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар оролцож байсан Д.той нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрэн хэлэлцэхдээ ажилдаа буцаж орсон тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байна. Харин цалингийн зарим хэсгээс татгалзаж, зарим хэсгийг хариуцагч төлөхөөр зөвшөөрсөн байх ба цалинг иргэн Д.оос гаргуулахаар харилцан тохиролцсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн хуулийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; 154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдлоо гаргахаар зохицуулсан.
Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, ажилтан, ажил олгогч нарын хооронд маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч нь энэхүү Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх талаар гомдлыг 2025 оны 01 сарын 09-ны өдөр тус шүүхэд гаргаж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлүүлэхдээ энэ шаардлагыг гаргах боломжтой байсан боловч гаргаагүй тэрээр улирлын шинжтэй ажил эрхэлдэг ба 2024 оны 5 сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан, 2024 оны 10 сард өөрийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан гэдгийг мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Тухайлбал нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа хариуцагчаар Д.ийг нэрлэн зааж, хариуцагчаар оролцуулсан болох нь хэрэгт ирүүлсэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 138/ШШ2024/00439 дугаартай шийдвэрээр / хм-ийн 9-10-р тал/ тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн манай байгууллагаас цалин нөхөж гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцах боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч шаардлагын үндэс болж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөхөөр тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх талаар шаардлага гаргах боломжтой байсан, мөн дээрх нэхэмжлэлийг гаргаад хариуцагчтай эвлэрэн хэлэлцэхдээ мөн энэ талаар хэрхэн шийдвэрлүүлэхээр тусгах бүрэн боломжтой байсан болохыг дурдаж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* аймгийн ******* сумын ******* ******* холбогдуулан гаргасан 2023 оны 11 сарын 1-нээс 2024 оны 10 сарын 1 хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл 1 600 500 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40558 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ