| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00465/И |
| Дугаар | 309/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00376
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/00376 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “Нөмөр ******* ББСБ” ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5 597 979.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нөмөр ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нөмөр ******* ББСБ” ХХК нь Б.*******эй 2022 оны 02 сарын 14-ны өдөр “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г бичгээр байгуулж, Numur аппликейшнээр дамжуулан цахимаар дээр хүснэгтэд үзүүлсэний дагуу 6 удаагийн зээл олгосон билээ. ******* нь зээл авсанаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэдэг ч зээлээ төлөлгүй явж бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Иймд “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г байгуулж, Numur аппликейшнаардамжуулан авсан зээлд нийт 5 597 979.52 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой Саранцэцэг надад “Нөмөр ******* ББСБ” авсан зээлийн 5 597 979.52 төгрөгний зээлийн нэхэмжлэлтэй танилцсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол байхгүй төлж барагдуулахаа мэдэгдэж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нөмөр ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 597 979.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 5 597 979.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Нөмөр ******* ББСБ” ******* нэхэмжилсэн 5 597 979.52 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 518 төгрөгийн 50 хувь болох 52 259 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 52 259 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 52 259 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Нөмөр ******* ББСБ”ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ