| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00370/И |
| Дугаар | 309/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00375
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/00375 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “Төрийн банк” ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой *******,
Хариуцагч: ******* овогтой ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10 714 926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.*******, Х.******* нар нь 2022 оны 05 сарын 27-ны өдөр Төрийн банкны тооцооны төвөөс 20 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10,8 хувийн хүүтэй төсвийн зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Б.*******, Х.******* нар аймгийн сум, баг, Өгөөмөр тоотод амьдарч байгаа. Зээлдэгчид зээлээ төлөх тухай тогтмол хэлж, ярилцаж байгаа. Иймд Б.*******, Х.******* нараас 10 714 926 төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******, Х.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкнаас гаргасан нэхэмжлэл болон 10 714 926 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь хариуцагч Б.*******, Х.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 714 926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.*******, Х.******* нар нь нэхэмжлэгчийн 10 714 926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ******* нэхэмжилсэн 10 714 926 төгрөгийг хариуцагч Б.*******, Х.******* нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 389 төгрөгийн 50 хувь болох 93 194.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, аймгийн сумын төсвийн орлогоос 93 194.5 төгрөгийг, хариуцагч Б.*******, Х.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 93 194.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ