Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00374

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00374

******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* аймаг сумын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8 025 197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймаг сумын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2014 оны 8 сарын 20-ны өдөр тус сумын “Хоршоог хөгжүүлэх сан”-гаас 10 000 000 төгрөгийг зээлийг “ферм” байгуулах зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлж зээлийн гэрээ байгуулсан. ******* овогтой ******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны ******* дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3.4.5-д заасан “Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх”, 6.9-д заасан “Хуулийн этгээд, иргэн нь авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө” гэсэн заалтыг зөрчин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын байдлаар зээл, зээлийн хүү, алдангийн нийт үлдэгдэл 8 025 197 төгрөг байна. Зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг зээлдэгч төлөхгүй байгаа тул ******* овогтой *******гаас гэрээний үүрэгт 8 025 197 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* аймаг сумын газрын нэхэмжилсэн шаардлагатай бүрэн танилцлаа.Нэхэмжлэлийн шаардлага болох 8 025 197 төгрөг төлөх нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймаг сумын газар нь хариуцагч Д.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 025 197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн 8 025 197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* аймаг сумын газрын нэхэмжилсэн 8 025 197 төгрөгийг хариуцагч Д.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ