Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00372

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00372

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Голомт банк” ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой *******

Хариуцагч: ******* овогтой ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17 128 288.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.*******, Э.******* нар нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр Голомт банктай ******* дугаартай зээлийн гэрээг байгуулж 17 800 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сар, 2023 оны 08 сарын 02-ны өдөр 3 420 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 30 сар, 2023 оны 12 сарын 21-ний өдөр 6 800 000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар тус цалингийн зээлүүдийг авсан болно. Зээлдэгч нь дугаарт Зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2025 оны 03 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 17 128 288.91 төгрөгийг хариуцагч Э.*******, Э.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие цалин зээл аваад төлөөгүй нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагын 17 128 288.91 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ах болох ******* овогтой *******ийн батлан даагч болсон. Ах болох ******* нь цалингийн зээлийг хоцроож төлөөгүйн үнэн болно. Цаашид зээлийг сар сардаа хоцроохгүй төлөх болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Э.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 177 128 288.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.*******, Э.******* нар нь нэхэмжлэгчийн 17 128 288.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ******* нэхэмжилсэн 17 128 288.91 төгрөгийг хариуцагч Э.*******, Э.******* нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 558.28 төгрөгийн 50 хувь болох 121 779.14 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 121 779.14 төгрөгийг, хариуцагч Э.*******, Э.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 121 779.14 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ