Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2025/00324

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2025/00324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Мягмардоржийн Бямбазоригт /РД:ЖЗ90110315/, Батбаярын Сарандэлгэр /РД:ЖЯ92010209/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40.1.1, 40.1.2-т зааснаар ******* оны 07 дугаар сарын 11-нд төрсөн охин *******, ******* оны 9 дүгээр сарын 17-нд төрсөн хүү *******, ******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******, ******* оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх ******* асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй ба эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурьдсугай.

4. Хүүхдийн өмнө хүлээсэн эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлж байх болон хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эцэг , хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх нарт тус тус үүрэг болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ