| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00315/И |
| Дугаар | 309/ШШ2025/00306 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00306
| 2025 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00306 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6 575 402.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь “******* *******” ХХК-иас хэрэглээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр ******* дугаартай цахим зээлийн эрх нээлгэх гэрээ 1 580 000 төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай, ******* зээлийн дансны дугаартай гэрээ 1 000 000 төгрөг, ******* зээлийн дансны дугаартай гэрээ 3 995 000 төгрөгийг тус тус зээлсэн. Түүнээс хойш одоог хүртэл огт төлөлт хийгээгүй. ...Иймд *******аас үндсэн зээл 4 987 635 төгрөг, зээлийн хүү 1 487 599.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 91 677.61 төгрөг, нотариатын зардалд 8500 төгрөг, бүгд 6 575 402.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “******* *******” ******* нэхэмжилж байгаа 6 575 402.31 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 575 402.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 6 575 402.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ******* нэхэмжилсэн 6 575 402.31 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 156.44 төгрөгийн 50 хувь болох 60 078.22 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 60 078.22 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамид 60 078.22 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ