| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00054/И |
| Дугаар | 309/ШШ2025/00300 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 309/ШШ2025/00300
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 309/ШШ2025/00300 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “8 702 050 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч: *******
Хариуцагчийн өмгөөлөгч: ******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2024 оны 7 сарын 3-ны өдрөөс эхлэн 2024 оны 9 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 7 406 000 төгрөг зээлдүүлсэн. Бид ярилцаж тохиролцоод 2024 оны 11 сарын 9-ний өдөр нотариат орсон боловч товлосон хугацаанд зээлийн гэрээгээ зөрчиж мөнгөө өгөөгүй. Иймд ******* үндсэн мөнгө болох 7 406 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 0.5 хувиар 1 296 050 төгрөгийн алданги тооцож, нийт 8 702 050 төгрөгийн мөнгөн дүнг гаргуулж өгнө үү.
******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 7 400 000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлэхээр ******* ярилцаж зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан байсан. Мөнгөн дүн буюу 7 400 000 төгрөгийн 0.5 хувийг 35 хоногоор бодоход 1 296 050 төгрөгийн хүү байна. Иймээс ******* 7 406 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Тус зээлийн аппликэйшнаас 380 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 400 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 650 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 60 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн утсыг барьцаалдан зээлдүүлэх газар тавьж 650 000 төгрөг, нийт 1 266 000 төгрөг болсон байсан. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас авсан 500 000 төгрөг байхгүй талаар ******* хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөн 250 000 төгрөгийг зээлсэн байсан. Нийт 7 406 000 төгрөг дээр 1 296 000 төгрөгийг нэмж нийт 8 702 050 төгрөгийг нэхэмжилсэн. гаргасан хариу тайлбар ойлгомжгүй байсан учраас нөхөр д нэхэмжлэл гаргасны дагуу хариу тайлбараа гаргасан гэж ойлгож байгаа талаар ******* хэлсэн. Одоогийн байдлаар нотариатаар батлуулсан гэрээний дагуу 0.5 хувиар хүүг бодож нийт ******* 8 702 050 төгрөгийг нэхэмжилж байна. , нар нь манай охин *******аас 15 006 000 төгрөг зээлсэн. ******* нь нэхэмжлэл гаргах үедээ зээлсэн мөнгийг 2 хүнд хувааж шүүхэд тус тусад нь нэхэмжлэл гаргасан. нь “би энэ мөнгийг хэрэглээгүй. *******аас 1 000 000 төгрөгийг авч, эргүүлэн төлсөн” гэж дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Хуулганаас харахад тухайн 1 000 000 төгрөгийг дансаар авсан байсан. *******аас мөнгө зээлэх үедээ , нар нь ярилцаж авсан гэсэн. ******* миний төрсөн охин ба хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл аваад т зээлүүлсэн байсан. Би ийг танихгүй. *******ын төрөх хугацаа ойртсон тул даралт нь ихсэж эмнэлэгт хэвтээд би төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 406 000 төгрөгийг надад зээлсэн гэж нэхэмжлэл гаргасан байна. Энэ хугацаанд миний дансанд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 190 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21 100 төгрөг шилжиж орсон. Энэ асуудлыг д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хамааруулахгүй бол болохгүй. 2024 оны 05 дугаар сард миний бие гэх хүнтэй хамтран амьдардаг байсан. Бид хоёр ярилцаж шийдвэрлэсний үндсэн дээр *******аас мөнгө зээлсэн. ******* нь бидэнд мөнгө зээлэх үедээ хүнээс давхар мөнгө зээлж байгаа гэж хүү нь нэмэгдэж 7 406 000 төгрөг болсон. *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарт холбогдох нэхэмжлэл тусдаа хамааралгүй талаар хэлж байгаа ч хамааруулахгүй бол болохгүй. Тухайн үед бид мөнгийг ар гэртээ зориулсан. 2024 оны 03 дугаар сараас хойш цалингийн зээлээ хаах гэж *******аас мөнгө зээлж байсан. Тухайн үедээ хүүтэй нь эргүүлэн мөнгийг өгч байсан. Иймээс *******аас мөнгө зээлсэн талаар мэдсэн. бид 2 ажил хөдөлмөр эрхэлдэг байсан тул мөнгөний хэрэгцээ гарахаар нь болох байх гэж бодож ярилцаж *******аас мөнгө зээлсэн. ******* тухайн үед мөнгөний асуудалтай холбоотой шүүхэд хандах талаар хэлэхэд нь би хуваагаад ч болов мөнгийг нь төлөх талаар хэлсэн. Тухайн үед би жирэмсэн 3 сартай байсан ба цус алдаж ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймээс би мөнгийг төлж чадахгүй болсон. Намайг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр очих үед ******* чиний дансаар мөнгө орсон тул чи төлж магадгүй, гэж надаас 15 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Би тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа *******д хэлсэн. Гэтэл ******* нь 15 000 000 төгрөгийг 2 хувааж чи 7 000 000 төгрөгийг зээлсэн гэж зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулах талаар хэлсэн. Мөнгө авч байх хугацаандаа найз нөхөд гэж *******ын гэрт 4-5 хоносон. Би тухайн үед ямар учир шалтгаантай талаар ойлгоогүй ч ажил хийж байгаа тул төлж барагдуулна гэж зээлийн гэрээг нотариатаар батлуулсан гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж түүний өмгөөлөгчөөр оролцож байна. хувьд гэх хүнтэй хамтын амьдралтай байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сараас эхлэн ******* гэх хүнтэй зээлийн гэрээний харилцаа үүсгэж, мөнгө өгч, авсан талаарх баримт нь дансны хуулгаар тогтоогдож байна. Тусад нь аас 8 000 000 төгрөг нэхэмжилсэн байгаа ч дансаар шилжиж орсон мөнгийг харахад 2024 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зээлсэн мөнгөө эргүүлэн өгсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл дансанд 2 623 000 төгрөг орсон нөхцөл байдал байна. дансанд 4 000 000 төгрөг шилжиж ороогүй. Хариуцагч нь нийт нэхэмжилсэн мөнгөнөөс 2 100 000 төгрөгийг төлөх талаар хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг мөнгө өгч, авснаас хойш 2 сарын дараа байгуулсан. Тухай зээлийн гэрээний 3.1-д мөнгө шилжүүлсэн үеэс зээлийн гэрээ хэрэгжинэ гэх агуулгатай байна. Өөрөөр хэлбэл хүү шаардах эрхгүй байна. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэж хэрэгт нотлох баримтаа өгч нэхэмжилж байгаа 2 623 000 төгрөгөөс 2 100 000 төгрөгийг хариуцагч төлнө гэж зөвшөөрсөн. Нэхэмжилсэн гэх 4 000 000 төгрөг шилжиж орсон данс нь данс биш байна. Гэрээг дараа нь байгуулсан тул хүү шаардах эрхгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар хх 7-р тал, 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 3082 дугаартай зээлийн гэрээ /хх 8-р тал/, Хур мэдээллийн системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа /хх 9-р тал/, Г.*******, ******* нарын итгэмжлэл /хх 10-р тал/, ******* 2024 оны 7 сарын 3-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11-р тал/, зээлийн апплейкшны хуулга /хх 12-р тал/, ******* 2024 оны 7 сарын 24-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 13-р тал/, ******* 2024 оны 8 сарын 3-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14-р тал/, ******* 2024 оны 8 сарын 13-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 15-р тал/, ******* 2024 оны 9 сарын 6-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 16-р тал/, ******* 2024 оны 9 сарын 16-ны өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулга /хх 17-р тал/ зэрэг болно.
5. Хариуцагч талаас хариу тайбарыг бичгээр ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******ээс 8 702 050 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдаанд гаргаж буй талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсэг болох 3 814 500 төгрөгийн шаардлагыг хангаж, 4 877 550 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* 2024 оны 07 сарын 03-ны өдрөөс 2024 оны 9 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 7 406 000 төгрөгийг зээлүүлсэн, 2024 оны 11 сарын 09-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ байгуулсан боловч тогтоосон хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлүүлсэн 7 406 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алданги 1 296 050 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* 2024 оны 07 сарын 03-нд 190 000 төгрөг тоот дансаар, 2024 оны 08 сарын 03-нд 923 000 төгрөг дансаар, 2024 оны 08 сарын 03-нд 720 000 төгрөгийг тоот дансанд, 2024 оны 8 сарын 13-нд 60 000 төгрөгийг тоот дансанд , 2024 оны 09 сарын 06-нд 650 000 төгрөгийг тоот дансанд тус тус шилжүүлж нийт 2 543 000 төгрөгийг зээлүүлсэн болох нэхэмжлэгчээс ирүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа бид гэр бүлийн найз нөхдийн холбоотой байсан ба өмнө нь хэд хэдэн удаа мөнгө авч, хүүтэй нь өгдөг байсан. Миний дансанд орсон мөнгийг төлнө... Би Төрийн банкны тоот данс, Хаан банкны тоот дансуудыг эзэмшдэг. Өөр данс надад байхгүй. Энэ гэрээг сүүлд хийж гарын үсэг зуруулсан гэж маргадаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээхээр зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид энэ үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байх буюу 7 406 000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна.
Харин хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь Төрийн банкны тоот данс, Хаан банкны тоот дансуудад нийт 2 534 000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл 2 534 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж зээлүүлсэн байна. Хариуцагч нь энэ мөнгийг төлөөгүй талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх ба төлсөн талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь зүйтэй байна. Иймд хариуцагчаас 2 534 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Төрийн банкны дансны харилцагчийн хуулга /хэргийн материалын 17-р тал/ тоот дансыг хариуцагч эзэмшдэггүй гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор энэ дансны эзэмшигчийг тодруулаагүй байх тул үнэ баримтыг үнэлж хариуцагчаас 4 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд 2024 оны 11 сарын 09-ны өдөр байгуулсан гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 2 534 000 төгрөгийн 50 хувь болох 1 267 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нийт 3 814 500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 887 550 төгрөг нь баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2-т зааснаар Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 154 183 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч *******ээс зээл 2 534 000 төгрөг, алдангид 1 267 000 төгрөг, нийт 3 814 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 877 550 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 75 982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ