Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ2025/00473

 

 

 

 

 

оны 04 сарын 28 өдөр

Дугаар 309/ШШ/00473

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* “тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* би 1977.02.01-ны өдөр төрсөн. Удахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. Би ******* суманд гэр бүлийн хамт мал маллан амьдардаг. Тэгэхээр малчны нөхцөлт өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. Миний хувьд нөхөр 2001 оноос эхлэн гэр бүл болсон. Гэхдээ өдийг хүртэл гэр бүлийн амьдралтай хэрнээ гэрлэлтээ батлуулж байгаагүй. Бидний дундаас 2003.12.22-ны өдөр охин Г., 2008.02.02-ны өдөр хүү нар мэндэлсэн. Бид байнга хөдөө амьдардаг болохоор гэрлэлтээ батлуулах талаар бодсон ч үгүй. Гэтэл тэтгэвэр тогтоолгоход чухал хэрэгтэй байдаг юм байна. Одоо гэрлэлтээ батлуулсан ч өмнөх хамт амьдарч байсан цаг хугацаа маань тэтгэвэр тогтоолгоход орохгүй гэсэн тул хамтын амьдралтай байсан болохийг тогтоолгох нь зүйтэй гэсэн. Манай нөхөр бид 2 амьдарсаар л байна. Хүүхдүүдээ төрсний дараа гэрчилгээг нь авахдаа аавынх нь нэрээр овоглон өгдөг байсан. 2 хүүхдийн төрсний гэрчилгээн дээр эцэг нь , эх Ц.******* гэсэн байдаг. Иймд Ц.******* намайг нөхөр тэй 2001 оноос эхлэн гэр бүл болж хамтын амьдралтай байгаа болохийг тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Бидний дундаас 2003 онд охин , 2008 онд хүү нар төрсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2003 оноос оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл тэй хамтын амьдралтай байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 4-р тал/,

2. 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин , 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү нарын  төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/,

3. Фото зураг /хх-ийн 6-р тал/,

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар зэрэг баримт болно.

Иймд нэхэмжлэгч Ц.*******г 2003 оноос оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******г 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл регистрийн дугаартай, овогт хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ОТГОНЖАРГАЛ