| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00856/И |
| Дугаар | 309/ШШ2025/00456 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00456
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00456 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “2 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.
ТОХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2023 оны 11 дүгээр сард ******* Toyota corolla маркийн ******* дугаартай автомашиныг 6 000 000 төгрөгөөр тооцон худалдсан. Автомашины үнийн 2 000 000 төгрөгийг дансаар авч үлдэгдэл 4 000 000 төгрөгийг Банк бус зээлийн газарт байсан зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцож машинаа шилжүүлсэн. Ингээд ******* нь миний нэр дээр байх банк бусын зээлийг сар бүр төлж явна гэж тохиролсноор 6 сарын хугацаанд банк бусын зээлийг төлсөн байгаа бөгөөд 6, 7,8 дугаар сарын банк бусын зээлийг төлөөгүй одоо үлэгдэл 2 500 000 төгрөгний үлдэгдэл төлбөрийг ******* нь төлөөгүй байх тул үлдэгдэл төлбөрийн хохиролыг *******аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ******* нь надаас 2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Би түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* бид хоёр 2023 оны 11-р сард Toyota corolla маркийн ******* улсын дугаартай автомашиныг 6 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар хэлэлцэн тохиролцоод бэлэн 2 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгөө ББСБ-д төлөх болсон. Ингээд би сар болгон хэлсэн мөнгийг нь төлөөд 4 сая төгрөгний тооцоогоо дуусгасан. Би 4 сая төгрөгөө төлсөн болохоор надад ямар нэгэн өр төлбөр байхгүй, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үздэг. Тээврийн хэрэгслээ ч надад шилжүүлсэн. Анхны тохиролцсон үнийг л би төлөх үүрэгтэй болохоос биш өөр мөнгө төлөх ёсгүй. Би ББСБ-д 4 сая төгрөг үлдсэн гэж ойлгосон. Гэхдээ миний төлсөн мөнгө нь хэлсэн ёсоор нь төлөөд байхад 4 саяаас хэтэрсэн байсан. Тэгээд би дахин төлөлт хийгээгүй. ББСБ-тай би гэрээ байгуулаагүй. Тэр гэрээг надад шилжүүлээгүй. Тиймээс бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргээ ******* өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг харилцан ярилцаад хүлээн зөвшөөрч эвлэрэн тохирч байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчид 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн 1 500 000 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж байна. Цаашид энэ талаар маргаан байхгүй. Ц.******* нь 1 000 000 төгрөгөө 5 сард багтаан төлөх ба ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.*******ын нэр дээр төлбөр өгсөн даруйд ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлж эрхийн зөрчилгүй болгоно гэсэн тохиролцоог хийж эвлэрсэн болно. Жич: нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “2 500 000 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг гаргасан.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл хэсэг 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 1 000 000 төгрөгийг 2025 оны 5 сард багтаажн төлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч тал хариуцагчид шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ