| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00407/И |
| Дугаар | 309/ШШ2025/00419 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00419
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00419 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух, ЖЗ66042014 регистрийн дугаартай, ******* овогт ******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Алаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т. би 1966 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Одоо 59 настай. Удахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд аласан байдал зөрчилтэй шүүхээр тогтоолго гэсэн. Миний бие 1983 онд ЕБС-ийн 8-р ангийг төгсөөд сумандаа туслах малчнаар ад орсон. 1-р бригад буюу туслах хоньчноор 1983.06.15-ны өдрөөс эхлэн /аавынхаа/ алаж байгаад 1984.06.05-ны өдөр Барилгын цэргийн дугаар ангид хугацаат цэргийн алба
хаахаар татагдан 1987.08.20-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 09-р сард сумын нэгдлийн авто гражид тракторын жолоочоор ад орсон. Миний ад орсон тушаал байхгүй байна. Надад хөдөлмөрийн дэвтэр нээсэн байсан гэхийг би мэдэхгүй. Өөрөө бичиг үсэгт сайн биш нарийн учрыг мэдэхгүй анхаарч байгаагүй байна. Архиваас болон цалингийн тодорхойдолт гаргуулан авахад 1988 оноос цалин хөлс тэмдэглэгдэн үлдсэн байна. Би энэхүү ад орсон цаг хугацаанаасаа хойш нэгдэл тарах хүртэл аласан. Нэгдэл маань 1991 оны 11-р сард хувьчлагдан татан буугдаж компани болсон. Тэр үед трактороо хувьчлан авч хөдөө мал аж ахуйтан болсон. Иймд Т. намайг 1983.06.15-1984.06.05-ны өдрийг хүртэл сумын туслах хоньчин, 1987.09.30-1991.10.21-ныг хүртэл
нэгдлийн тракторчингаар алаж байсан болохийг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т. нь 1983.06.15-1984.06.05-ны өдрийг хүртэл сумын туслах хоньчин, 1987.09.30-1991.10.21-ныг хүртэл нэгдлийн тракторчингаар алаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* аймаг сумын нэгдлийн зөвлөлийн даргын ...тракторчин г 12 сарын 01-ний өдрөөс ажлын 26 хоног амралтыг нь олгосугай... гэх тушаалын хуулбар /хм-ийн 4-р тал/,
2. 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* аймаг сумын нэгдлийн зөвлөлийн даргын “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар /хм-ийн 5-р тал/,
3. 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* аймаг сумын нэгдлийн зөвлөлийн даргын “Нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар /хм-ийн 6-р тал/,
4. 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн нэгдлийн бүх гишүүдийн хурлын тогтоол “гишүүн батлах тухай” тушаалын хуулбар /хм-ийн 7-р тал/,
5. 1988-1989 оны ******* аймгийн сумын 1 дүгээр багийн иргэн ******* овогтой гийн цалин хөлсний түүвэрийн хуулбар /хм-ийн 8-р тал/,
6. ... 1992.05.01-1994.12.31-ний хооронд аласан нөхөн тооцуулсан болно... гэх “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт” /хм-ийн 9-р тал/,
7. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ... *******ын сайдын 1984.06.05-ны өдрийн дугаар тушаалаар ******* аймгаас 1984.06.05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн дугаар ангид алба хааж, мөн даргын 1987.08.08-ны өдрийн тушаалаар 1987.08.20-ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсан ... гэх бичилт /хм-ийн 10-р тал/,
Иймд Т.г 1983.06.15-1984.06.05-ны өдрийг хүртэл сумын туслах хоньчин, 1987.09.30-1991.10.21-ныг хүртэл нэгдлийн тракторчингаар алаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын г /РД:ЖВ70100914/ 1988.07.01-1991.10.21-ний өдрийг хүртэл сумын нэгдлийн тракторчингаар алаж байсан байдлыг тогтоож,нэхэмжлэлийн шаардлагаас 1983.06.15-1984.06.05, 1987.09.30-1988.07.01-нийг хүртэл алаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ