Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00377

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00377

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Голомт банк” ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой *******,

Хариуцагч: ******* овогтой******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17 796 726.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.*******, ******* нар нь 2020 оны 7 сарын 20-ны өдөр Голомт банктай дугаарт зээлийн гэрээ байгуулж 13 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2021 оны 06 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 4 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр 05-ны өдөр дугаарт зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 05 сарын 04-ний өдөр дугаарт зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Голомт банктай байгуулсан тоот зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2025 оны 03 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 17 796 726.15 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 2020 оны 7 сарын 20-ноос 2023 оны 5 сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 5 удаа цалингийн зээл авсан. Тухайн үед ажилтай байсан. Дараа нь хувиараа аж ахуй эрхлэх гээд ажлаасаа гарсан. Тэр маань бүтэлгүйтэж ажилгүй байсан учир зээлээ төлж чадаагүй юм. Ээж ******* овогтой******* нь хамтран зээдэгчээр оролцсон. Өндөр насны тэтгэвэртэй, олон сарын зээлтэй. Одоо 4 сарын 14-нөөс эхлэн өмнө нь ажиллаж байсан ажиллахаар болж байгаа тул зээлээ эргэн төлнө. 17 796 726.15 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой******* миний бие нь өндөр насны тэтгэвэртэй. Миний хүү Г.******* нь ажиллаж байх хугацаандаа 2020 оны 7 сарын 20-ноос 2023 оны 5 сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд 5 удаа цалингийн зээл авсан. Авсан зээлд нь хамтрангаар орсон. Хүү маань хувиараа аж ахуй эрхлэх гээд ажлаасаа гарсан юм. Тэр нь бүтэлгүйтэж хэсэг хугацаанд ажилгүй байсан. Одоо хуучин ажиллаж байсан эргэж ажиллахаар болж байгаа учир зээлийг нь бүрэн төлүүлнэ. 17 796 726.15 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Г.*******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 796 726.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.*******, ******* нар нь нэхэмжлэгчийн 17 796 726.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ******* нэхэмжилсэн 17 796 726.15 төгрөгийг хариуцагч Г.*******, ******* нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 933.63 төгрөгийн 50 хувь болох 123 466.815 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 123 466.815 төгрөгийг, хариуцагч Г.*******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 123 466.815 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ