Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 16

 

 

  2024     02        22                                              2024/ДШМ/*******6

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Д.Дуламжав, шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны *******2 сарын *******8-ны өдрийн 2023/ШЦТ/303 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2336000380**************8 тай хэргийг 2024 оны 0******* дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

*******.Монгол Улсын иргэн Цорс ургийн овогт гийн Гантулга, *******98******* оны 0 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ************** ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

 

Монгол Улсын иргэн Байлзуур ургийн овогт ын Мөнх-Эрдэнэ, *******994 оны 0 сарын *******0-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Барилгын бригад ахлан ажилладаг ам бүл дөрөв, эцэг эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сум 0 ******* *******8 ******* тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

2. Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2023 оны 0******* ******* сарын 09-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан ******* нутаг Хоёрын хөтлийн Яст хар уул гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, тухайн газраас 43,7******* грамм алтны агууламж бүхий 4 килограмм 60 грамм шороог авч хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цорс ургийн овогт гийн Гантулга, Байлзуур ургийн овогт ын Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн ******* дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* тус бүрийг '00 (таван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу '00'000 (таван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос 3 (гурван) сар бүр *******'37'000 (нэг сая гурван зуун далан таван мянган) төгрөгөөр *******2 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.4 Шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4. Энэ хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.6 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ******* ширхэг алх, ******* ширхэг хасуур, **************.4 метр олс зэргийг устгахыг, 43.7******* грамм алтны агууламж бүхий 4 кг 6******* грамм чулуу, шороог улсын төсөвт Шилжүүлэхээр Монгол банкны төв салбарт хүргэхийг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссод даалгаж,

4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

. Шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.******* Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн *******-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрсдийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэн нэгэнд төлөх төлбөр, хор уршиг байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн *******.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж зааж өгчээ. Шүүгдэгч *******, ******* нар хуулийн дээр дурдсан шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн *******-д зааснаар тус бүрийг нь хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

6.******* Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-д заасан "гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний .00.000 төгрөг ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 зүйлийн ******* дэх хэсэгт "шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан.

6.2 Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготойгоор Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн өмчид тусгай зөвшөөрөлгүйгээр халдаж, газрын хэвлийгээс ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан. Иймээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн бөгөөд уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйлүүдэд тус тус заасан шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* ******* зүйлийн *******, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны ******* ******* сарын 9-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын  Норжинхайрхан ******* нутаг Хоёрын хөтлийн Яст хар уул гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулж тухайн газраас 43,7******* грамм алтны агууламж бүхий 4 килограмм 60 грамм шороог авч хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ийн ХФ2023/008 тай шинжилгээний дүн, шинжээч ын мэдүүлэг зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

. Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий болсон байна.

6. Шүүгдэгч  *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат нар нь “шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.******* Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* тус бүрийг ,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь “тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

*******.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *******2 дугаар сарын *******8-ны өдрийн 2023/ШЦТ/303 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           

           

 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* ******* зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР