Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00373

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00373

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Голомт банк” ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой *******,

Хариуцагч: ******* овогтой ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10 403 522.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.*******, Э.******* нар нь 2019 оны 12 сарын 13-ны өдөр Голомт банктай дугаарт зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай кредит карт-хэрэглээний зээлийг авсан болно. Зээлдэгч Г.*******, Э.******* нар нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн пагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1457 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой ******* болон ******* овогтой ******* нараас Голомт банктай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 10 403 522.46 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Голомт банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчтэйгээ эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй 2021 оны 8 сараас хойш зээлийн төлөлт хийлгүй өдийг хүрсэн. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын дүн 10 403 522.46 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Голомт банкны нэхэмжлэлийг 10 403 522.46 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Г.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 796 726.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.*******, Э.******* нар нь нэхэмжлэгчийн 17 796 726.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ******* нэхэмжилсэн 17 796 726.15 төгрөгийг хариуцагч Г.*******, Э.******* нар нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 406.36 төгрөгийн 50 хувь болох 90 703.18 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 90 703.18 төгрөгийг, хариуцагч Г.*******, Э.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 90 703.18 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ