Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00371

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00371

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Дарь ******* ББСБ” ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 562 515.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дарь ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2022 оны 4 сарын 14-ний өдөр ЗГ2221260Х дугаартай “Зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1 599 900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025 оны 01 сарын 17-ны өдөр зээлийн гэрээний дагуу үүрэг 582 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 1 324 100 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******аас үндсэн зээл: 877 439.35 төгрөг, зээлийн хүү 594 009.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79 067.5 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 1 562 515.95 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: *******ийн миний бие зээл авсан үнэн. Эхнэр хүүхэдтэйгэээ хөдөө сүлжээгүй газар байдаг болохоор зээлээ төлж барсангүй. Нэхэмжлэлийн шаардлагын дүн 1 562 515.95 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дарь ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 562 515.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 1 562 515.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Дарь ******* ББСБ” ******* нэхэмжилсэн 1 562 515.95 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 951 төгрөгийн 50 хувь болох 19 975.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 19 975.5 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамид 19 975.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дарь ******* ББСБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ