| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00330/И |
| Дугаар | 309/ШШ2025/00370 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00370
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 309/ШШ2025/00370 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: “М банк” ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 819 877.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь “М банк” ******* дараах зээлүүдээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2023 оны 8 сарын 20-ний өдөр ******* тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 2026 оны 02 сарын 15-ны өдөр ******* тоот “Цахим зээлийн гэрээ” дуусгавар болох байсан. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн 868 000 төгрөг. ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээл: 415 744.67 төгрөг, хүү:208 794.72 төгрөг, нийт 624 539.39 төгрөг болно. 2024 оны 7 сарын 29-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 802 877.20 төгрөг, нотариатын төлбөрт 17 000 төгрөг, нийт 819 877.20 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагын дагуу 819 877.20 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М банк” ХК нь хариуцагч М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 819 877.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 819 877.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М банк” ******* нэхэмжилсэн 819 877.20 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 227 төгрөгийн 50 хувь болох 12 113.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 12 113.5 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамид 12 113.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ