| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2025/00015/И |
| Дугаар | 197/ШШ2025/04083 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/04083
2025 04 08 197/ШШ2025/04083
Нэхэмжлэгч: *********, Г********* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************** тоотод оршин суух, Б.М******* /РД: *********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,918,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Г********* ХК, Б.М******* нарын хооронд цалингийн зээлийн гэрээ байгуулж 2020.07.16-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2021.07.27-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 30сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, өөрийн зээлийн дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь дээрх 2 гэрээний үүрэгт үндсэн зээл 4,683,006 төгрөг, хүү 2,013,941 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,656 төгрөг, нийт 6,755,604 төгрөг төлсөн, үлдэгдэл зээл 3,316,993 төгрөг, хүү 1,377,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,652 төгрөг, нийт 4,918,971 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хариуцагч 2025.01.29-ний өдөр өөрөө хүлээн авсан бөгөөд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2025.04.05-ны өдөр түүний гэр бүлийн гишүүн хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Б.М*******гаас зээлийн гэрээний үүрэгт 4,918,971 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г********* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 93,653 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 93,653 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН