Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 17

 

 

2024     02       22                                               2024/ДШМ/17

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 0ы өдрийн 2023/ШЦТ/2 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2336000000121 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр Ховд аймгийн *******т суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн *******т сумын ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаантуг ургийн овгийн ын Отгонцагаан, регистрийн дугаар: *******.

 Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн *******т суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн *******т сумын Баатархайрхан ******* ******* ******* ******* 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ноён Бэйст ургийн овгийн ы Дариймаа, регистрийн дугаар: *******

            2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 40 минутад мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа дараа гэрчийн мэдүүлэгтээ бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэсэн, мөн эхнэр *******г худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж худал мэдүүлэг өгүүлэн худал мэдүүлэх гэмт хэргийг эхнэр *******тай хамтран оролцож үйлдсэн,

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 35 минутад мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэн худал мэдүүлэх гэмт хэргийг нөхөр болох *******тай хамтран оролцож үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

4.2 Шүүгдэгч Цагаантуг ургийн овгийн ын Отгонцагааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаантуг ургийн овгийн ын Отгонцагааныг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,00 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван сая дөрвөн зуун мянган төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.5  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж,

 4.6 Эрүүгийн 2136000000121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, 1 ширхэг CD-г хэргийн хамт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг тус тус дурдаж,

4.7 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор. оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэн худал мэдүүлэх гэмт хэргийг нөхөр болох *******тай хамтран оролцож үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байхад хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хэрхэн яаж няцааж үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг хэрэгт *******г 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 2023/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 2023/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч *******, ******* болон өмгөөлөгч Г.Батзаяа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл дээр шүүгдэгч *******г цагаатгаж байгаа нь үндэслэлгүй юм гэдэг байдлаар гомдол гаргасан байсан. Анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 2023/ШЦТ/2 дугаартай шийтгэх тогтоол дээр ******* болон ******* нарыг цагаатгасан байдаг. Шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа үндэслэл нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шүүх нь цагаатгах тогтоол дээрээ тодорхой бичсэн гэтэл өнөөдөр прокурор нь үндэслэлгүйгээр шүүгдэгч нарыг цагаатгаж байна гэх гомдол нь үндэслэлгүй юм. 

Шүүдэгч *******ы хувьд 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байх тул уг мэдүүлгийн зөрүүг арилгах ёстой гэж үзэж байгаа.

Шүүдэгч *******гийн хувьд 1 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгээр хэн нэгний ятгалгад өртөөд мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Дан ганц гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг хийсэн үйлдэл нь тогтоогдохгүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь авч үзээгүй. Шүүх нь зөрүүтэй мэдүүлгийг шалгаж үзээгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэдэг. Үнэхээр энд хүнд шахалт дарамт үүсэн талаар тодруулах шаардлагатай байсан. Хэрэг авагдсан гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэг нь зөрүүтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******, ******* нарыг цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 40 минутад мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа  гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэсэн, мөн эхнэр *******г худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж худал мэдүүлэг өгүүлэн худал мэдүүлэх гэмт хэргийг эхнэр *******тай хамтран оролцож үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 35 минутад мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэн худал мэдүүлэх гэмт хэргийг нөхөр болох *******тай хамтран оролцож үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч   *******ыг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,00 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан байна.

6.Прокурор давж заалдах шатны шүүхэд: “...цагаатгасан этгээд *******г “мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэн худал мэдүүлэх гэмт хэргийг нөхөр болох *******тай хамтран үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан  гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.”  гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

6.1. Цагаатгагдсан этгээд *******г  эрүүгийн 2236000000132 дугаартай хэрэгт болон 2336000000121 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба уг хоёр мэдүүлгийн аль нэгийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй, үйл явдлыг  агуулгын хувьд зөрүүгүйгээр  мэдүүлсэн  гэж  дүгнэн түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүний үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” гэх  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6.2. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” гэж тус тус зохицуулжээ.

6.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн үйл баримт болон үйлдсэн этгээд тодорхойгүй байгаа тохиолдолд тэдгээрийг тогтоох үүднээс мөрдөгч нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байж болзошгүй гэж үзсэн хүнээс мэдүүлэг авахдаа эрүүгийн ямар хэргийн учир байцаах гэж байгаа талаар тодорхой тайлбарлаж, тухайн хүнийг Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон жам ёсны эрхээ эдлэх баталгаатай боломжоор хангах учиртай. 

6.4. Гэтэл өөрийн гэрт болсон үйл явдлыг харсан, мэдсэн хүн болох эхнэр *******г нөхрөө хамгаалах үүднээс өгсөн “...би санал авах гэж мөнгө өгсөн байх гэж хэлсэн байх бусдаар бол мөнгө төгрөг өгч авсан зүйл байхгүй.” гэсэн гэрчийн мэдүүлгээр түүнийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориудаар худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгах үндэслэлгүй байна.

Мөн ******* нь эрүүгийн 2236000000132 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “Би бодохдоо П.Эрдэнэ-Очир нь өөртөө санал өгүүлэх зорилгоор өгсөн гэж бодсон” гэж мэдүүлсэн байх ба уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоогүй, дээрх хоёр мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй байна.

6.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би санал авах гэж мөнгө өгсөн байх гэж хэлсэн байх”, “Би бодохдоо П.Эрдэнэ-Очир нь  өөртөө санал өгүүлэх зорилгоор өгсөн  гэж бодсон” гэж мэдүүлсэн нь тэр өөрийн бодож байгаа зүйлийн талаар таамаглаж хэлсэн байх ба П.Эрдэнэ-Очирыг өөртөө санал өгүүлэхээр ямар нэгэн байдлаар  ятгаж мөнгө төгрөг  өгсөн гэж тодорхой мэдээллийг зааж мэдүүлээгүй  байна.

Иймд *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дээрх мэдүүлгүүдийг үндэслэн түүнийг бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

 Өөрөөр хэлбэл цагаатгасан этгээд ******* нь нөхөр *******ы ятгалгаар бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч “худал мэдүүлэх” гэмт хэргийг шүүгдэгч *******тай хамтран үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. 

Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн шүүх хуралдаанд ******* мэдүүлгээ өөрчилсний улмаас улсын яллагч П.Эрдэнэ-Очирыг яллахаас татгалзсан байна.

Энэ шүүх хуралдаанд ******* гэрчээр оролцож мэдүүлэг өгөөгүй байна. Иймээс энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

6.6. Харин шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх зүйл заалтыг  баримталж техникийн шинжтэй алдаа гаргасныг  дурдлаа.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ******* өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа мэдүүлэг өгсөн мөн П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийг  хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд энэ хоёр мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй  байгаа учир аль мэдүүлэг нь үнэн, аль нь худал мэдүүлэг бэ? гэдгийг шалгаж тогтоохгүйгээр түүнийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч шүүгдэгч ******* нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь түүний авлигатай тэмцэх газарт гаргасан  хүсэлт, П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд *******д хууль сануулж тайлбарлахад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа тэр Буянт сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга  нарыг огцруулахаар  ардын намын гаргаж байгаа саналыг дэмжээд өгөөч гэж гуйж өөрт нь 1,0 сая төгрөг өгсөн гэж урд нь худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

7.1. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь Авилгатай тэмцэх газарт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “...би Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгох сонгуульд 2020 онд Ардчилсан намаас нэр дэвшиж хууль журмын дагуу иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. 2021 оны 12 дугаар сарын 19-нд товлогдсон хурлын өмнө аймгийн ардын намын төлөөлөгч П.Эрдэн-Очир, Буянт сумын ардын намын төлөөлөгч Идэрсайхан нар сумын засаг дарга, иргэдийн хурлын дарга нарыг огцруулах саналыг хурал дээр дэмжиж өгөөч гэж 1.000.000 төгрөг өгсөн. Миний бие хууль бус уг саналыг дэмжих боломжгүйг хэлж хурлын өмнө мөнгийг тоо ёсоор нь буцааж өгсөн.

Ингэж төрийн эрх барих албан тушаалд хууль бусаар сонгогдохыг санаархсан дээрх нэр бүхий хүмүүсийг зохих хуулийн дагуу шалгана уу” гэх хүсэлтийг гаргасан.

7.2. Мөн гэрч ******* Эрүүгийн 2236000000132 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн мэдүүлэгтээ: “Би Ховд аймгийн Буянт сумын ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар сумын засаг дарга Нэргүй, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Төрмөнх нарыг огцруулах саналыг Монгол ардын намаас гаргаж байгаа та тухайн хуралд огцруулах саналыг дэмжээд өгөөч гээд  2021 оны 12 дугаар сарын  1,19-ний үед П.Эрдэнэ-Очир манай гэрт ирж надтай уулзсан,тухайн үедээ надад 1 сая төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн байна.

 7.3. Харин Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч ******* мэдүүлэхдээ: “...П.Эрдэнэ-Очир намайг гараад ир гэж дуудсан. Гараад очиход машины хажуу талд зогсож байсан. Бид хоёр машинд орж жаахан сууж байгаад манай гэр лүү орсон.

Манайд ороод архи ууж байгаад П.Эрдэнэ-Очир согтоод бид улс төрөөс болж маргалдсан. Түүнийг явахад нь мөнгөө үлдээгээд маргааш ирж ав гээд явуулсан. Би маргааш нь хуралдаа явахдаа П Эрдэнэ-Очирын мөнгийг ирэхээр нь өгчхөөрэй гэж хэлээд явсан. Хуралд очихдоо би санаандгүй ардын намын дарга манайд мөнгөтэй ирээд явлаа гээд хэлчихсэн чинь хамт байсан хүмүүс маань өргөдөл бичээд өгчих гээд ярилцсан. Орой нь надаар өргөдөл бичүүлээд явсан. Маргааш өглөө нь 06 цагт сум ороод та нар нөгөө өргөдлөө явуулуузай наадах чинь алдаатай зүйл бичигдсэн гэж хэлэхэд өгдөг газар нь өгсөн гээд миний өргөдлийг буцааж өгөөгүй, ...өргөдлийнхөө дагуу мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан, ...худал мэдүүлэг өгсөн, ...манай огцорсон удирдлага П.Эрдэнэ-Очирыг айлгах гэж надаар өргөдөл бичүүлсэн би шүүхийн байгууллагад ирчихнэ гэж санаагүй, ...намайг эхнэрээ авч ир гэсэн би болдоггүй юм байлгүй гэж бодоод тийм мэдүүлэг өгүүлсэн. Худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгснөөр тэр урьд нь бусдыг гүтгэж зориуд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. (1хх-ийн 63-69х), 

Өөрөөр хэлбэл гэрч ******* нь П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн шүүх хуралдаанд урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Эрдэнэ-Очирыг Буянт сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурдлын дарга нарыг огцруулахаар ардын намын гаргаж байгаа саналыг дэмжээд өгөөч гэж гуйж өөрт нь 1,0 сая төгрөг өгсөн гэж худал мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна

7.4. П.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийн шүүх хуралдаанд ******* урьд өгсөн мэдүүлгээ өөрчилснөөр улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасан нөхцөл байдал үүсэж байна гэж П.Эрдэнэ-Очирыг яллахаас татгалзсан үр дагавар бий болсон байна.

7.5. Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 40 минутад мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өгсөн гэрчийн мэдүүлэгтээ П.Эрдэнэ-Очирыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгч, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь  дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар   нотлогдон тогтоогдсон  байна.

. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж “худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор торгох шийтгэл оногдуулсан анхан шатын шүүхийн шийдвэр гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн шүүх шүүгдэгч *******ы үйлдэлд хандсан сэдэлт,санаа  зорилгын талаар “гэмт хэргийн улмаас хэн нэгэнд материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба бусдын эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл буюу хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, гүтгэснээр “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинж хангагддаг тул шүүгдэгч *******ы үйлдэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсан нь тогтоогдсон” гэсэн агуулгаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 2023/ШЗ/2 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,   прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                   ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА