Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/04293

 

 

 

 

 

 

 

 

2025 04 10 197/ШШ2025/04293

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **************од оршин суух, Д.Ж********* /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****************од оршин суух, Т.Н****** /РД:********/-ь холбогдох

Гэм хорын 6,531,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Ж*********, өмгөөлөгч Р.Б*******,

Хариуцагч Т.Н******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Ж********* ***** УБ улсын дугаартай мотоциклиар, хариуцагч Т.Н****** ******* УНА улсын дугаартай автомашинаар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Д.Ж********* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрэгсэл жолоодохыг хориглоно, Т.Н****** нь хүчинтэй үнэмлэхтэй байх мөн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх, хоорондын зайг сонгож явах гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нийт 6,531,000 төгрөгийн шаардлага гаргасан хэдий ч хэрэгт Бэст эстимейт ХХК-иар үнэлсэн 5,837,800 төгрөг, үнэлгээний төлбөр төлсөн 324,000 төгрөгийн баримт авагдсан байна.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 514.1.Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж тус тус заажээ.

Дээрх зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх тул гэм хорын шаардлагын тавин хувийн эрсдэлийг хариуцах үүрэгтэй. Иймд хэрэгт баримтын шаардлага хангасан 5,837,800 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 324,000 төгрөг, нийт 6,161,800 төгрөгөөс 3,080,900 төгрөгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Т.Н******аас гэм хорын хохиролд 3,080,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж*********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,450,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 119,446 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 64,244 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН