Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/04492

 

 

 

 

 

 

 

 

2025 04 15 197/ШШ2025/04492

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *****************хаягтай, Д.Г******** /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Улаанбаатар 14253, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:*********/-т холбогдох,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...төлбөрт хураагдсан 5 өрөө орон сууцыг 2019 онд худалдан авч, төлбөрийг төлж тус байранд амьдарч байтал хариуцагч байгууллагаас битүүмжилсэн, уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хуульд зааснаар битүүмжилсэн ажиллагаа явуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.19-ний 183/ШШ2024/0*-**** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.28-ны 210/МА2024/0***** дугаар магадлалаар нэхэмжлэгч Л.О хариуцагч Б.Э, Л.Х, Б.Б нараас мөнгөн хөрөнгө гаргуулах, хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Э өмчлөлийн ********************* талбайтай, 5 өрөө орон сууц, мөн * талбайтай зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, тус шүүхийн 2024.10.05-ны 183/ГХ2024/0***************** ду*********************гаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Дээрх баримтаар нэхэмжлэгч Д.Г******** иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг зохицуулсан.

Мөн хуулийн 122.1.Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заажээ.

Шүүх нэхэмжлэгч Д.Г********ын нэхэмжлэлийн агуулгын хүрээнд иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулсан хэдий ч нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч мөн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх баримтыг 5 хоногийн дотор гаргах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тодруулбал Д.Г******** нь 2019 оны худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан, төлбөр төлсөн гэсэн хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрийн өмчлөлд бүртгүүлээгүй байх тул өмчлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй юм. Харин шийдвэр гүйцэтгэлийн төлбөр төлөгч этгээдүүд нь 2023 онд уг сууцыг барьцааны гэрээний зүйл болгосон байжээ. Иймд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Г********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН