Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 18

 

                                        

2*******4      02       22                                             2*******4/ДШМ/18

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2*******3 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 2*******3/ШЦТ/300 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 233600000337 *******тай хэргийг 2*******4 оны 01 дүгээр сарын 29ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Баргачин ургийн овогт Лхагвын Уранчимэг, 1984 оны 10 ******* сарын 24-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл зургаа, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ******* *******

 

            2. Шүүгдэгч ******* нь 2*******3 оны 10 ******* сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант ******* ******* ******* ******* ******* тоотод насанд хүрээгүй хохирогч *******тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар утсаар насанд хүрээгүй хохирогчийн толгойн тус газар нь цохиж зулайн баруун хэсгийн хуйхны шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Баргачин ургийн овогт Лхагвын Уранчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 1, 5.7 ******* зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч *******гийн эх байх эрхийг нь 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурван) сарын хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.4 Эрүүгийн хуулийн 5.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан насанд хүрээгүй хохирогч *******гийн эх байх эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

4.5 Энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч *******ийг баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.6 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүхээс шүүгдэгч ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.2 дахь хэсгийн 26.2.1, 26.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн 3 жилийн хугацаагаар *******гийн эх байх эрхийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хэргийн шүүхээс иргэн *******, ******* нарын гэрлэлтийг цуцлуулахдаа *******г ээжтэй хамт амьдрахаар, иргэн *******ээс хүүхдийн тэтгэмж гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн ба хүүхдийн тэтгэмж төлөхгүй байгаа, хүүхдийн тэтгэмж нэхэхэд хохирогч *******г уг асуудалд оролцуулдаг талаар шүүгдэгч ******* шүүхэд мэдүүлсэн. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт урьд ээж цохиж, зодож байгаагүй гэх ба *******ийн үйлдэл нь байнгын шинжтэй биш, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан *******, ******* нар гэрлэлтээ цуцлуулсан, хүүхэд нь эцэг, эхийн алинд амьдрахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хэрэгт авагдаагүй байна.

Мөн ******* нь хүүхдээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй тул шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтуудад буюу *******ийн эх байх эрхийг хассан хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 12 ******* сарын 15-ны өдрийн 2*******3/ШЦТ/300 ******* тогтоолд нэмж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.        

2. *******т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.Прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Шүүгдэгч ******* нь 2.*******3 оны 10 ******* сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант ******* ******* ******* ******* ******* тоотод насанд хүрээгүй хохирогч *******тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар утсаар насанд хүрээгүй хохирогчийн толгойн тус газар нь цохиж зулайн баруун хэсгийн хуйхны шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-тзаасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь насан хүрээгүй хохирогч *******гийн мэдүүлэг (хх-ийн 5-6х), насанд хүрээгүй хохирогч *******гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1125 *******тай дүгнэлт (хх-ийн 22-23х), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 24-26х),насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч нарын  гэрчээр өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******гийн аюулын зэргийн үнэлгээний “...эрстлийн түвшин өндөр” гэх агуулгатай тэмдэглэл (хх-ийн 2-3х), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...*******ийн гаргасан: манай охин *******г ээж нь болох ******* цохисон байна” гэх тэмдэглэл (хх-ийн 1х) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

5. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

6. Прокуророос шүүгдэгч *******ийг насанд хүрээгүй охин *******тэйгээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

8.Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн эсэргүүцэлдээ “...******* нь хүүхдээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдоогүй тул шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтуудад буюу *******ийн эх байх эрхийг хассан хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ. 

9. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурван) сарын хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

10.Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 1, 5.7 ******* зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******ийг хохирогч *******гийн эх байх эрхийг нь 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь  эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ******* зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 12 ******* бүлэгт заасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг, эсхүл 16 ******* бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.” гэж хуульчилжээ.

 11.1 Эрүүгийн хуульд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болохоор зохицуулсан байх боловч  зөвхөн эрүүгийн  хуулийн 12 ******* бүлэгт заасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг, эсхүл 16 ******* бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болохоор нарийвчлан зохицуулсан байна.

11.2. Харин шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнд  ял шийтгэл оногдуулахдаа  хохирогч *******гийн эх байх эрхийг нь 3 (гурван) жилийн хугацаагаар хасах ялыг нэмж  оногдуулсан нь дээрх хуульд нийцээгүй байна.

11.3. Хэдийгээр шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн боловч анхан шатны шүүх түүнийг  хохирогч *******гийн эх байх эрхийг нь хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй  байна.

12.Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 12 ******* сарын 15-ны өдрийн 2*******3/ШЦТ/3000 *******тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 1, 5.7 ******* зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан” гэснийг хасаж өөрчлөн, 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА