Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/04493

 

 

 

 

 

 

 

 

2025 04 15 197/ШШ2025/04493

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************** хаягтай, Х********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Улаанбаатар 14253, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:5368138/-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...төлбөр төлөгч, гуравдагч этгээдүүдэд 2024.01.31-ний өдөр бичгээр үнэлгээ мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн...хуульд заасан хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.13-ны 181/ШШ2023/00*** дугаар шийдвэрээр хариуцагч Х********** ХХК, Б.Ө***** нараас мөнгөн хөрөнгө гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгох,

Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Э.Ч*************ийн 2 тооны үл хөдлөх эд хөрөнгө, Я.Э*****, Б.Т*****, Б.С******** нарын үл хөдлөх эд хөрөнгө, газар, Х****** ХХК-ийн 1 үл хөдлөх эд хөрөнгө, Д****** ХХК-ийн 2 тооны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, тус шүүхийн шүүгчийн 2023.05.12-ны 181/ШЗ2023/0**** дугаартай албадан гүйцэтгүүлэх захирамж бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

4. Төлбөр төлөгч Х********** ХХК, Б.Ө***** нарт шүүхийн шийдвэрт заасан барьцааны хөрөнгө болох Э.Ч******ийн 2 тооны үл хөдлөх эд хөрөнгө, Я.Э*******, Б.Т******, Б.С***** нарын үл хөдлөх эд хөрөнгө, газар, Х***** ХХК-ийн 1 үл хөдлөх эд хөрөнгө, Д********* ХХК-ийн 2 тооны үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Г********* ХХК, Б* ХХК, С***** ХХК-ийн 2024.01.30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангуудыг 2024.01.31-ний өдөр 04-226/2748, 04-226/2749 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болох нь бичгийн баримтаар тогтоогдож байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.

Хэрэгт нэхэмжлэлийг буцаах тухай 2024.09.11-ний захирамж, 2024.10.07-ны өдрийн нэхэмжлэлийг буцаах тухай захирамж авагдсан хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаарх баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч 2024.01.31-ний өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 421,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН