Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/04497

 

 

 

 

 

 

 

 

2025 04 15 197/ШШ2025/04497

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ************ тоотод оршин суух, Т.Т****** /РД:*/-ын нэхэм********жлэлтэй,

Хариуцагч: *************** тоотод оршин суух, Ц.Б********** /РД:****************/-д холбогдох

Гэм хорын 1,423,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Т******,

Хариуцагч Ц.Б**********,

нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...зам тээврийн ослын улмаас автомашинд учруулсан хохирлыг үнэлгээгээр тогтоосон хэмжээгээр шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ... хэт өндөр үнээр үнэлгээ тогтоосныг зөвшөөрөхгүй, эвдрэлийг 400-500 мянган төгрөгөөр засварлах боломжтой гэж маргаж байна.

3. Хариуцагч Ц.Б********** нь 2024.02.25-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 1-р хорооллын замд **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөр нэхэмжлэгч Т.Т******ын өмчлөлийн **** УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулсан болох нь эрх бүхий албан тушаалтны магадалгаа, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх баримтаар хариуцагчийн гэм буруугийн талаар нэгэнт дүгнэлт гарсан харин нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ нь хэт өндөр эсэх нь маргааны зүйл байна.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлыг А********** ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болох 1,250,000 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 113,000 төгрөг, тэнхлэг тохиргоо хийсэн 60,000 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн байх ба тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой буюу тухайн ослын улмаас учирсан хохирол гэж үзэж нийт 1,423,000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь тухайн ослын улмаас өөрийн тээврийн хэрэгслийг наах, будах зардалд 420,000 төгрөгийн зардал гаргасан гэсэн хэдий ч энэ нь нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээтэй ижил хэмжээтэй байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан хохирлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд үнэлж, үнэлгээ гаргасан байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Ц.Б**********гаас гэм хорын хохиролд 1,423,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37,720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 37,720 гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН