| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/00018/И |
| Дугаар | 197/ШШ2025/04876 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/04876
2025 04 22 197/ШШ2025/04876
Нэхэмжлэгч: ********** хаягт байрлах, Б /РД:с/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** хаягт оршин суух, Д.М /РД:**********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,423,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч Д.М, өмгөөлөгч Б.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б, Д.М нарын хооронд 2016.03.01-ний өдөр 18 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх, хүлэмжийн төлбөрт төлөх зорилгоор зээлдэгч Д.Мын дансаар, мөн 2015.11.13-ны өдөр 31 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх, хүлэмж барих зорилгоор, зээлдэгч Д.Мын дансаар тус тус хүлээн авахаар тохиролцож, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Талуудын 2015.11.13-ны өдрийн гэрээ 2016.11.13-ны өдөр, 2016.03.01-ний өдрийн гэрээ 2016.09.01-ний өдөр тус тус дуусгавар болсон байх ба энэ хугацаанаас эхлэн зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардсан баримтыг ирүүлээгүй байна.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Д.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,423,740 төгрөг гаргуулах тухай Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 165,730 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН