Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/04877

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22 197/ШШ2025/04877

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** хаягт оршин суух, Б.Б РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух, Ж.Б холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч Б.Б нь 2024.10.03-ны өдөр Х банкны өөрийн **********тоот данснаас **********дугаарын данс эзэмшигч рүү 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний баримтыг гаргасан байх ба тухайн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Ж.Б хүлээн авсан гэж тайлбарласан.

3. Хэрэгт нэхэмжлэгч Б.Б Х банкны **********тоот дансны хуулга хэрэгт авагдсан байх ба 2,000,000 төгрөгийн зарлага гарсан байна.

4. Шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг 2025.01.22-ны өдөр хариуцагч Ж.Б өөрөө хүлээн авсан, шүүх хуралдааны товыг 2025.04.14-ний өдөр утсаар мэдэгдсэн байна. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ж.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН