| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/04601/И |
| Дугаар | 197/ШШ2025/05156 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/05156
2025 04 29 197/ШШ2025/05156
Нэхэмжлэгч: ********** хаягт байрлах, Ш СӨХ /РД:**********/-ны
Хариуцагч: ********** тоотод оршин суух, Н.О /РД: **********/, О.С нарт холбогдох
Төлбөр 673,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ц,
Хариуцагч Г.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.
********** хаягтай орон сууц нь хариуцагч Н.Огийн өмчлөлд бүртгэлтэй байх ба тэрээр 2022 оны 12 сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл дээрх хугацааны зардлыг төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс гаргасан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заажээ.
Ш СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2024.01.04-ний өдрийн 01 тоот тогтоолоор нэг 3 өрөө орон сууцны зардалд 32,000 төгрөг байхаар тогтоосон байх тул хариуцагч Н.О нь 14 сарын зардалд 448,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Харин дээрх хугацаанаас өмнөх зардал тогтоосон баримтгүй тул үлдэх хэсгийг мөн өмчлөгч бус этгээд болох О.Солонгод холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Н.Огээс төлбөр 448,000 төгрөг гаргуулан Ш СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч О.С, 225,100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 20,710 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 14,090 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН