Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/00542

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/00542

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч................л даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Да.............ж овогт Оюу.....................жин

/Төв аймаг, Зуун.............................оот/,

Хариуцагч: Олг..............овогт Э..........................лдөр,

/Улаанбаатар ....................................... тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч:.............

Хариуцагч: Э................

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч .............. нь хариуцагч ...............т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ............эцэг ................өс сар бүр төлөх хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ..............р хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын тодорхойлолт, Бару............ийн эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүү .........төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч .............н нь хариуцагч .............дөрт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ................... нарын дундаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү ...........н төрсөн.

5. Хүү Ирмүүнийг гэрлэлтийн баталгаагүйн улмаас эх ..........аар овоглосон байх ба Ирмүүний эцэг нь ..............олох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1788 дугаар шинжээчийн /эцэг байх магадлал 99.99 хувь/ дүгнэлтээр тогтоогдсон.

5. Зохигчдын тайлбараар хүү .........н эх ..............йн хамт амьдардаг, эрүүл өсөж бойжиж буй нь өрхийн эмчийн магадалгаагаар тогтоогдож байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... төрсөн хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэх гэж эцэг эхийн үүргийг хуульд заасан.

7. Талууд хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь маргаан гаргаагүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй ч хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах нь төрийн үүрэг тул шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэнэ.

8. Хүү ...........н нь 1 ой гарантай, төрсөн цагаас эхлэн эхийн асрамжид хамт амьдарсан, байнгын хараа хяналт, асаргаа, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, эрх ашиг сонирхол нь нэн тэргүүнд тавигдах шаардлагатай зэрэг байдлыг харгалзан үзэж эх .................ийн асрамжид үлдээв.

9. Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү ...............нийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэгийг эцэг ..................өс гаргуулан, эх .............нд олгохоор шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............... 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............... олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Да............огт Ал...................эж овогт Ою............ асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ..............ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ол.............д овогт Эрд............ /РД:УК.............../-өөр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........рөөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ