Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2025/05874

 

 

 

 

 

 

 

 

2025 05 09 197/ШШ2025/05874

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** оршин байрлах, Ү НҮТББ /РД: **********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч тал хариуцагч зар сурталчилгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч тал гэрээ байгуулж, төлбөрийг хүлээн авсан, хөл хорионы нөхцөл байдал үүссэн тул үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан, одоо төлбөрийн чадваргүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Э ХК, Ү НҮТББ-ын хооронд 2020.11.02-ны өдөр ********** дугаартай Зар сурталчилгааны нэртэй гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь компанийн 10 жилийн ойн хүрээнд Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга, усны машины оператор, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн нарын тухай 15-20 минутын хөрөг нэвтрүүлэг бэлтгэх, захиалагч төлбөрт 9,900,000 төгрөгийг төлөх, гэрээг 2020.12.25 хүртэл хугацаатай тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсгээр баталгаажуулсан байна.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний үнэ 4,750,000 төгрөгийг 2020.11.05-нд, 4,950,000 төгрөгийг 2020.11.10-нд хариуцагч талд төлснөөр гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж хуульд зааснаар хариуцагч нь гэрээнд заасан дээрх нэр дурдсан ажлуудыг хөл хорионы нөхцөл байдал үүссэнээр гүйцэтгэх боломжгүй байсан гэсэн тайлбар гаргасан ба энэхүү тайлбарыг нотолсон бичгийн баримт гаргаагүй байна. Иймд хариуцагч татгалзлын талаарх баримт гаргах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Ү НҮТББ-аас гэрээний үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 173,350 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 173,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН