Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00697

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00697

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ...................л даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бор........ овогтой Намс...............н

/Төв аймаг, Зуунмо................................ суух/

 

Хариуцагч: Борж......................тхуяг

/Төв аймаг, Зуун............................уух/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: .............

Хариуцагч: Т...............

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ......................г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .............хан нь хариуцагч ......................холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

1.1 Нэхэмжлэгч ................ан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Т.Батхуягтай 1990 онд танилцаад 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулж 22 жил хамт амьдран. Охин ...........л 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, охин ..............зул 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, хүү .........нэ 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, хүү ............ 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. .............яг маш олон жил архи ууж гэр орон эд зүйлээ зарж хүүхдүүдээ муу үлгэр дуурайлал үзүүлж байсан. 2016 оноос тусдаа амьдарсан. Би нүдний хагалгаанд орсон ямар доргилт гэмтэл авбал сохрох аюултай тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ............хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэл, иргэний үнэмлэхний лавлагаа, эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл, Төв аймгийн Зуунмод су.................. оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 375 дугаар албан бичиг, Баруун зуунмод өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас хариу тайлбар өгсөн.

 

5. Шүүхээс, эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 317/ЭТ2025/00146 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........н нь хариуцагч ..............олбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч ............г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.

 

3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Нэхэмжлэгч ............ хариуцагч ..............г нар нь 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 7/

 

3.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин ..............л, 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин ..............л, 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү .................энэ, 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү ..............э нар төрсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-4-6, 8/

 

4. Шүүхээс талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ба ................нар нь тусдаа амьдарч, цаашид хэн аль нь эвлэрэх хүсэлгүй байх гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ... гэрлэгчдийн харилцан тохиролцсон... гэж үзэж гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Бо..............вогт Батху..................дэнийг эх ..............ны асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү ........................ 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг эцэг ..............с гаргуулан, эх Н.................. олгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................. олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Б.вогтой Н...............н .........и......... /РД:Н...........3161/, хариуцагч Бо.........огтой Тү...............яг /РД:ТЕ............4/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Бат.........йг эх Н................... асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ............ 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Бо.................яг /РД:ТЕ.....................74/-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............с улсын тэмдэгтийн хураамжид 70,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...............нд олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ............... даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ