| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01276/И |
| Дугаар | 317/ШШ2025/00733 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 317/ШШ2025/00733
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 317/ШШ2025/00733 |
| ||
|
2025 05 29 |
317/ШШ2025/00733 | |||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: То.................а
/Улаанбаатар х........................... тоот/
Хариуцагч: Хүр............................лд
/Төв аймаг.....................инга/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч: ....................
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ......................... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ..............аа нь хариуцагч ...............од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч .........а нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би .........той 2013 онд танилцаж 2015 оны 10 дугаар сарын 26-нд гэрлэлтээр батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 28-нд хүү ............., 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин .............энэ нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос тусдаа амьдрах болсон. Хүү, охин хоёр надтай хамт амьдардаг бөгөөд хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ........хариу тайлбартаа: Миний бие ..........йн нэхэмжлэлтэй танилцсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн болон бусад зүйлийн талаар маргаан байхгүй 2 хүүхдээ ээжийнхэн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэх нь хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрүүл мэндийн хуудас 2-ийг, Төв аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, Төв аймг..................нхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 279 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч хариу тайлбар өгсөн.
5. Шүүхээс, эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 317/ЭТ2025/00094 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч .............аа нь хариуцагч ..............холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч .............лд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.
3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч .............а, хариуцагч .............д нар нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 9/
4. Хамтан амьдрах хугацаанд тэдний дундаас хүү 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү ....................нэ, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин ...........э нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх 8-9/
5. Шүүхээс талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ба ................... нар нь тусдаа амьдарч, цаашид хэн аль нь эвлэрэх хүсэлгүй, гэрлэлтийг цуцлуулахыг хүссэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүүхдүүдийн асрамжийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Хү........ о...........э, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин ........... нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эх .........йн асрамжид үлдээж шийдвэрлэв.
6.1. Талууд хэн аль нь эд хөрөнгийн маргаангүй хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсний дурдах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................ад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
8. Нэхэмжлэгч ............нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ..............оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэгч Тогто.............рмаа /РД:Е............01/, ха................риуцагч Х..........рболд /РД:ВЗ............8/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Х........н овогт А................. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Х.................. нарыг эх А................йн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................. улсын тэмдэгтийн хураамжид 70,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............лгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ................д даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ